Украинчууд өөрсдийн онгоцыг андууран сөнөөжээ

Украины Зэвсэгт хүчний цэргүүд армийнхаа Су-27 онгоцыг андууран сөнөөжээ. Энэ талаар Украины цэргийнхний олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүд болон Телеграм сувгаас авсан эх сурвалжтайгаар Царьград мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын тавны өдөр Су-27 сөнөөгч онгоцыг Украины цэргүүд буудаж сөнөөсөн бичлэгийг "Манай хамгаалагчид Запорож мужийн Орехов хот дээгүүр нисэж явсан Оросын ээлжит онгоцыг сөнөөлөө, сайхан нисэж байна даа" гэсэн тайлбартайгаар Телеграм сувагт нийтэлжээ.
Гэтэл үүний дараа Украины Зэвсэгт хүчнийхэн өөрсдийн онгоцыг сөнөөсөн нь тодорхой болсон гэнэ. Ингээд онгоц унасан бичлэгийг "Муу мэдээ. Энэ манай Су-27 бололтой. Үүнийг хэн сөнөөсөн гэдэг нь том асуудал" гэсэн тайлбартайгаар оруулсан гэж Царьград мэдээлжээ.
Харин Украина.ру сайтын мэдээлснээр, Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем Украины, 38 хөлгийн дугаартай Су-27 сөнөөг онгоцоо буудан устгасан байна. Телеграм сувгууд, олон нийтийн сүлжээгээр украинчууд өөрсдийн онгоцыг сөнөөсөн гэх дээрх мэдээлэл хурдацтай тархаж байгаа ч Украины Зэвсэгт хүчин үүнтэй холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ