Доминиканы сайдыг ажлын байран дээр нь хөнөөжээ
2022-06-07

Домниканы Байгаль орчны сайд Орландо Хорхе Меру зургадугаар сарын зургааны өдөр ажлын байрандаа буудуулан амиа алджээ. Энэ талаар тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг Ройтерс дамжуулсан байна. 

 

"Бидэнд ирсэн мэдээллээр, сайд ажлынхаа өрөөнд өглөө эрт халдлагад өртөж нас барсан. Сайдыг буудсан Мигель Крус нь сайдын найз байсан" хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Доминиканы хэвлэлүүдийн мэдээлснээр гэмт этгээд сайдын найз байсан, мөн хэрэг үйлдэх үедээ ганцаараа байсан аж. Тэрбээр сайдын албан өрөөнд ороод зургаан удаа буудсан байна. Хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин