Италид дөрвөн тонн кокаин хураажээ

img

Италийн Эдийн засгийн яамны санхүүгийн гвард Триест хотоос 4,3 тонн кокаинн хураан авсан талаар Corriere della Sera сонин мэдээлжээ. 

 

Хууль сахиулагчдын мэдээлснээр, энэ их хэмжээний хар тамхи Колумбийн хар тамхины мафийн салбарт хамааралтай аж. Мөн кокаин хураан авснаас гадна гэмт бүлэглэлийн 38 гишүүнийг баривчлан саатуулсан байна. 

 

Италид хураан авсан энэхүү кокаин нь Европт урьд хожид хураагдаж байснаас хамгийн их хэмжээний кокаинд тооцогдож байгаа аж. Энэ хар тамхийг гэмт хэрэгтнүүд Венец, Ломбард, Лацио, Калабрид тараахаар төлөвлөж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Эдгээр хар тамхины наймаачдыг баривчлах ажиллагааг Колумбийн хууль сахиулагчидтай хамтран жилийн туршид бэлджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ