Б.Баасандорж: Хариуцлага алдсан гурван байцаагчийг ажлаас хална

img

Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

 

 

Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Байцаагч нарыг МХЕГ-ын дотоод хяналт шалгалтаар байнга шалгадаг. Дотоод хяналт шалгалтаар Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагч хариуцлага алдсан нь тогтоогдсон. Мөн тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Тиймээс Төрийн албаны тухай хууль болон ашиг сонирхлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, гурван байцаагчийг ажлаас нь хална.

 

Мөн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Дараа нь ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын асуудал яригдана” гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэбиш:
Иймэрхүү хөлдүү дарга нар өөрсдөө бас зайл аа
2022-06-09
байцааг ч гэж баасандоржыг бас ажлаас нь халах хэрэгтэй
2022-06-09
Zochin:
Dooroos ni bish ee. Deerees ni exleed bygdiig ni xal. Basaandorj guai ta xamgiin tyryynd ajlaa uguud shorond suu
2022-06-08
зочин:
Mergejliin hyanalt er ni nileed heden jiliina umnuus hyatad irgedeer duursen bsan yum bish uu
2022-06-08
Эр,эм нь мэдэгдэхгүй энэ балай амьтаныг өөрийг нь зайлуулаач.
2022-06-08
Zochin:
Ajlaas halagdsanii tetgemj uguud heseg hugatsaanii daraa ergeed ajild ni oruulchihdag esvel urid avch baisan tsalingaas ni dorduulahgui uur ajild tomilchihdog biz dee. Turiin alba gej togloomiin alba bolson.
2022-06-08
5555:
Oorsdoo zailaach ee, yun dood shatnii huneer tug tahih veeeeeee
2022-06-08
Mongol:
Chi uuruu zail
2022-06-08