Норвегийн гүнж Африк бөөтэй гэрлэнэ

img

Норвегийн хаан V Харальдын том охин, Марта Луиза гүнж "Дурек бөө" гэдгээрээ алдартай африк гаралтай америк эр Дурек Вереттэй гэрлэхээр болсон талаараа зарлажээ. 

 

Дурек Веретт сүйт бүсгүйгээс гурваар дүү, 47 настай, бөө бөгөөд өөрийгөө зургаа дахь үеийн бөө хэмээн нэрлэдэг аж. Түүн дээр дэлхийн алдартнууд ирж, үйлчлүүлдэг гэж удаа дараа ярьж байжээ. Одоо гүнж, бөө хоёр Лос-Анжелест хамтдаа амьдардаг, сүй тавьсан талаараа албан ёсоор зарласан, Норвегийн хаан, хатан болон хааны гэр бүлийн бусад гишүүнээс мэндчилгээ хүлээн авсан гэнэ. 

 

Өдгөө 50 настай Марта-Луиза Норвегийн зохиолч, зураач Бен Аритай 15 жил амьдарч, гурван охины ээж болсон. 2017 онд тэд гэрлэлтээ цуцлуулж, үүнээс хоёр жилийн дараа Ари архины хамаарлаас үүдэлтэй сэтгэлзүйн дарамтаас болж амиа хорлосон байна.

 

Энэ үеэс эхлээд л гүнж болон бөөгийн романтик харилцааны талаар яригдаж эхэлсэн гэнэ. Хэдийгээр бөө гүнжтэй гэрлэх ч ямар нэг хэргэм цол авахгүй, Норвегийн хуулиар гүнжийн нөхөр хэргэм цол хүртдэггүй аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зовлон үзээд африк шашинд орчихож хахаха
2022-06-09
энэ эмгэн хэнд шаалгаад хэвтэх маньд ямар хамаатай?
2022-06-09
O:
Chamd ooooooogt padliigui,ene avgai huntei suun uu almastai suunuu,sarmagchintai suunuu.
2022-06-09
zochin:
tolgoin ergesen em bas baunaa
2022-06-08
зочин:
Норвегийн хаан ширээг зөвхөн цэвэр норвег цустай хүн залгамжлах ёстой. Африкийн хар боол биш.
2022-06-08
O:
Chamd ooooooogt padliigui,ene avgai huntei suun uu almastai suunuu,sarmagchintai suunuu.