Зоран Михайлович: ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал Сербийг хүнд байдалд оруулсан

img

Зургадугаар сарын 6-7-нд Сербид хийхээр төлөвлөгдөж байсан Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлал Серби болон энэ улсын Ерөнхийлөгч Вучичийг хүндхэн байдалд оруулсан, тиймээс хойшлуулсан нь ч сайн хэрэг болсон хэмээн Сербийн дэд сайд Зорана Михайлович мэдэгджээ. 

 

"Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлал хийхээр зарласан нь Серби болон Ерөнхийлөгч Александр Вучичийн хувьд хүнд байдал үүсгэсэн. <...> Серби, Орос хоёр орон хамгийн ойрын найз нөхөд гэж ярьдаг. Тэд манай найз л юм бол биднийг хүнд байдалд оруулахгүйн тулд, бидний эсрэг хориг тавих нөхцөлийг бий болгохгүйн тулд манайд айлчлах хийхээр төлөвлөхгүй байх ёстой байсан юм. Оросын Гадаад хэргийн сайд Сербид айлчлахаар ирээгүй нь сайн хэрэг гэж бодож байна. Бид цаашдын замаа бодолцох ёстой" хэмээн Сербийн дэд сайд Зорана Михайлович мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Сербид айлчлахаар төлөвлөж байсан. Энэ мэдээлэл гарсны дараа Сербитэй хил залгаа Болгар, Черногор, Хойд Македони Лавровын онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй хэмээн хориг тавьж байлаа. Ингээд нисэх боломжгүй болсон Лавров айлчлалаа цуцалж, Сербийн Гадаад хэргийн сайд Никол Селаковичийг ойрын үед Москвад айлчлахыг урьсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Mорин толгой лавров хамсаатан хайгаад бүтсэнгүй шив.. белорусь, монгол 2 оос өөр бөгсийг нь үнсэх улс байхгүй л дээ...
2022-06-09
Лаврын навч дураараа штаа
2022-06-09
байж болноо
2022-06-09
www:
Khudlaa bailgui dee. Khuleen avakh tal ni uridag biz dee.
2022-06-09
Лаврын навч дураараа штаа
байж болноо