Энэтхэг 105 цагийн дотор 75 км зам барьж, Гиннесийн амжилт тогтоожээ

img

Энэтхэгийн төрийн компани болох NHAI автозамыг маш богино хугацаанд тавьж, Гиннесийн амжилт тогтоосон талаар India Times мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн Махараштра мужийн Амравати болон Аколаг холбосон 75 км замыг энэ компанийнхан 105 цаг цаг 33 минут буюу таван өдөр ч хүрэхгүй хугацаанд барьж дуусгасан байна. Энэ ажлыг хөндлөнгийн зөвлөгч зэрэг нийт 720 ажилчны бүрэлдэхүүнтэйгээр, өдөр шөнөгүй ажиллаж дуусгасан гэж Энэтхэгийн Тээврийн сайд Нитин Гадкари мэдэгджээ. 

 

Хоёр эгнээ, хатуу хучилттай, тууш үргэлжлэх 75 км асфальбетон замын ажил зургадугаар сарын гуравны 07:27 цагт эхэлж, зургадугаар сарын долооны 17.00 цагт дууссан байна.

 

Өмнө нь, засмал замыг хамгийн богино хугацаанд барьж дууссан дээд амжилтыг Катар тогтоож байсан гэнэ. Катарт 25,275 км замыг 2019 оны хоёрдугаар сард эхлэн, 10 өдрийн дотор барьж дуусгажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хоцрогдсон монгол
2022-06-10
иргэн:
монголчууд хамгийн удаан зам барьсан амжилтаар Гиннесийн номонд бүртгэгдэх байх, 5 жилйин өмнө эхэлсэн 200 км зам одоо хүртэл дуусах болоогүй, 2023 оны 11-р сард гэсэн, гэхдээ бас дуусахгүй байх магадлалтай. Муу юм болгоны манлайд монгол маань явж байх юм, өвөл хамгийн бохир агаартай л гэнэ, 10,000 хүнд ногдох хорт хавдартай хүний тоогоор дэлхийд 1-рт л гэнэ, дарга нар нь ЖДҮ, ХБ-г тоночихоод төлдөггүй бас хариуцлага хүлээдэггүй л гэнэ.
2022-06-09
Зочин:
Хоцрогдсон монгол
Иргэн:
Манай 76 ямаа энийг худлаа мэдээлэл гэж бна
2022-06-09
зочин:
Ха, ийм хурдаар бол Дарханы замыг бол хагас сарын дотор л машиндах юм байна, тэгэхэд манай төр засаг 5 жил ноцолдоод Дарханы замыг дуусгаж бардаггүй ээ
2022-06-09
Hamgiin udaan barisnaar shalgalrlaa manaih
2022-06-09
Зочин Зочин:
Монголд 200 гаруйхан км замыг 5 жил бариад ч дууссангүй. Төрд байгаа энэ хулгайчуудыг цаазлаад дуусгаваМонгол хөгжхөд амархан байна даа.
2022-06-09
hahahaha:
ene hedeeer darhanii zamaa bariulch laahnee. Manai 76 mel gaihaad tataad salganaad vheh uym bna l daa.
2022-06-09