Кыргызд Төв Азийн хамгийн том УЦС-ыг байгуулах ажил эхэлжээ

img

Кыргызийн Жалал-Абад мужид Камбар-Атины усан цахилгаан станц байгуулах ажлыг тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров зургадугаар сарын наймны өдөр эхлүүлжээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кыргызд баригдах энэхүү УЦС нь Төв Ази дахь томоохон станцад тооцогдох бөгөөд станц ашиглалт оруулснаар Кыргызийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангана гэж Садыр Жапаров мэдэгдсэн байна. Кыргызийн эрчим хүчний бүхий л эх үүсвэр нь өнгөрсөн зууны 60-70-аад онд баригдсан, шинэ усан цахилгаан станцыг байгуулснаар 1000 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болно гэж Кыргызийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. 

 

Энэ УЦС-ыг 8-10 жилийн дотор барихаар төлөвлөж байгаа аж. Санхүүжилт тогтвортой байвал УЦС-ын эхний гидроагрегатыг  дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулахаар болжээ. "Камбар-Ата-2" УЦС-ын төслийг 1985 онд боловсруулж, 1986 онд УЦС-ын үндсэн байгууламжийг барих ажил эхэлсэн байна. Гэвч ЗХУ задран унаснаар УЦС-ын барилгын ажил зогсжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
чи усанд үхнэ дээ хүнээ байгаад удсан үхээрээ
2022-06-09
монгол усгүй байж уцс барина гэнээ өвөл хөлдчихнө хахах онигоонд ороод дуусах юм аа ямар чукча юу
2022-06-09