Барууны тагнуул: Украинд Оросын 20 мянган цэрэг амиа алдсан байж болзошгүй
2022-06-10

Украины дайны үеэр амиа алдсан Оросын цэргүүдийн тоо 20 мянгад хүрсэн байж болзошгүй гэж Барууны тагнуулын өндөр албан тушаалтан ВВС агентлагт ярьжээ. 

 

Долоо хоногийн өмнө Оросын хохирлыг 15 мянга орчим гэж таамаглаж байлаа. Харин энэ удаад хохирлын тоо нэмэгдэж, 15-20 мянган цэрэг амиа алдсан гэж барууны тагнуулынхан үзэх болсон байна.

 

ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан дайны үеэр амиа алдсан Украины цэргүүдийн тоог хэлэхээс татгалзсан байна. Гэхдээ Украины Зэвсэгт хүчнийхний дунд 100 гаруй өдөр байлдсаны дараа "эр зориг мохох" байдал гарах болсон хэмээн тэрбээр онцолжээ.

 

Түүнчлэн, Оросын армийн зарим төрлийн зэр зэвсэг дуусаж байгаа, тэр дундаа далавчит пуужин зэрэг оновчтой цохилт өгөх зэвсэгийн нөөц дуусаж байгаа хэмээн  тагнуулын төлөөлөгч өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
украйн биш оросууд дайн хийж олон хүн алж байна. яагаад худлаа тархи угаах гээд байгаан чи орос уу
2022-06-16
avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
2022-06-10
Шархадсан нь зуун мянга дөхсөн байхаа. Хөл гаргүй болсон, гэмтсэн хүмүүс ихэсч байгаа. Муж болгонд л аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн
2022-06-10
улс гэрийн төлөө омог аймгийг золионд гарга, харин 20000 гэсэн тоо бага байна, украйныг эзлэж л байвал 100, 200 мянга юу ч биш, ялгуусан улаан арми урагшаа
2022-06-10
украйн биш оросууд дайн хийж олон хүн алж байна. яагаад худлаа тархи угаах гээд байгаан чи орос уу