Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал төсвийн мөнгө шамшигдуулжээ

img

Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд төсвийн хөрөнгийн шамшигдуулж буй талаар багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.  

 

 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал коронавирусийн халдварын хөл хорионы үеэр тус сургуульд ажилладаггүй гурван хүнд цалин бодуулж, өгчээ. Мөн тэрбээр өнгөрсөн оны эцсээр сургуулийнхаа урлаг зааланд засвар хийлгэхээр 19 сая төгрөгийг нэр бүхий компани руу шилжүүлсэн. Тэгсэн атлаа урлаг заалын засварыг сургуулийнхаа багш, ажилчдаар хийлгэсэн байна.

 

JCI олон улсын байгууллага 16 дугаар сургуулийн спорт заалын хувцас солих өрөөг засаж тохижуулж өгчээ. Гэтэл  О.Пүрэвжаргал захирал энэ засвар тохижилтыг хийх нэрээр төсвөөс 10 сая төгрөгийг өөр нэг компанийн данс руу гаргаж, “иджээ”.

 

Энэ асуудлуудаар 16 дугаар сургуулийн багш нар АТГ, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Боловсролын ерөнхий газарт хоёр сарын өмнө хандсан байна. Хууль, төрийн байгууллагуудаас шийдвэр гараагүй байхад О.Пүрэвжаргал өөрийн хүсэлтээр 16 дугаар сургуулийн албан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тус сургуулийн багш нар захирлыг сургууль дотроосоо томилох саналтай байсан ч Сүхбаатарын дүүргийн Засаг дарга Х.Болормаа эрх мэдлийнхээ хүрээнд түр орлон гүйцэтгэгчийг томилсон байна.

 

Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сум, дүүргийн Засаг дарга томилдог болсон хуулийн өөрчлөлт боловсролыг улстөржүүлэх, хамаатан саднаа томилох, жалга довны үзэлтэй болоход түлхэн оруулж байгааг Монголын багш нарын үйлдвэрчний хорооны дарга Д.Мөнхбаатар хэлж байна. Мөн тэрбээр боловсролын салбарыг улс төрөөс ангижруулахгүй бол авлига, ажлын байрны дарамт, бүх муу муугийн үүр уурхай болж байгааг хэллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зсссссс:
НЭГ МУУ ЕБС ЭЭС ИДЭЭД БАЙХ ЮҮ БАЙДЫН...
2022-06-10