Украиныг ЕХ-д элсүүлэхийг Дани, Нидерланд эсэргүүцжээ

img

Украинд Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгохыг Дани, Нидерланд улс эсэргүүцжээ. Энэ талаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

 

Украин ардчилал, хүний эрх, эрх чөлөө, цөөнхийг хүндэтгэх, хамгаалах гэсэн нөхцөлийг баталгаажуулах институтуудийнх нь тогтвортой байдалтай холбоотой шалгуурт хангалттай нийцэж чадахгүй байгаа гэж Дани мэдэгдсэн байна. Энэ бүх чиглэлд хөгжин дэвшихийн тулд хууль тогтоох сууриа сайжруулах ёстой гэж Дани үзэж байгаа аж. Түүнчлэн Украин улс Европын холбооны гишүүнчлэлийн үүрэг хариуцлагыг хүлээхэд хараахан эрт байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Харин Европын холбооны ихэнх орон Украины хүсэлтийг дэмжиж байгаа гэнэ. Украин, Молдав, Гүрж улсын ЕХ дахь гишүүнчлэлийн тухай төслийг Европын комисс зургадугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
2022-06-10