Тайваньд зэвсэг нийлүүлэх хэлэлцээ хийсэн АНУ-ыг Хятад шүүмжлэв

Зэвсэг нийлүүлэх асуудлаар Тайваньтай хэлэлцээ хийсэн АНУ-ыг БНХАУ эрс шүүмжилж, анхааруулга өгсөн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн захиргааны албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан АНУ-д хандан "галаар наадахгүй байх"-ыг уриалсан байна. Энэ мэдэгдлийг АНУ Тайваньд 120 сая долларын үнийн дүн бүхий цэргийн хөлөг онгоцны эд анги худалдаалах шийдвэр гаргасны дараа хийжээ.
Зэвсэг худалдаалах нь нэг Хятад бодлого, Хятад, Америкийн хэлэлцээг ноцтой зөрчиж байгаа хэрэг хэмээн Ма Сяогуан мэдэгджээ. Түүнчлэн арлын захиргааг хүч хэрэглэх оролдлого гаргахад туслах нь "тайванчуудыг зовлонд унагана" хэмээн анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ