Хятадууд ирэх сарын 6-н хүртэл баярлана
Азийн цагаан сар буюу сар шийнийн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өөрөөр хэлбэл шинэ жилээ угтаж байгаа юм. Хятадуудын хувьд энэ өдөр байгаль дэлхий сэргэж хавар ирж байгаа аж. Хятадад битүүний шөнө бүх гэр бүлээрээ цугларч баярын ширээнээ сууна. Үүнийгээ "удаан хагацсны дараах уулзалтын шөнө гэж" нэрлэдэг байна. Баярын ширээнд маш олон төрлийн хоол тавьдаг байна. Тахианы мах болон загасгүй нэг ч ширээ байдаггүй бөгөөд шинэ жилийн ширээний хүндтэй зоог нь банш юм. Хятадын шинэ жил бараг хагас сар үргэлжилж ирэх сарын 6-нд баярын дэнлүүгээр өндөрлөдөг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ