Япон хязгаарлалтаа цуцалж, жуулчид хүлээн авна

img

Японы эрх баригчид гадаадын жуулчдад чиглэгдсэн, коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх хязгаарлалтуудаа сулруулж, жуулчдын хүсэлтийг хүлээн авч эхэлсэн гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 10-ны баасан гарагаас эхлэн Япон улс дэлхийн 98 орноос ирэх жуулчдын хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд эхний жуулчид энэ улсад долдугаар сард аялах боломжтой болох гэнэ. 

 

Одоогоор гагцхүү зохион байгуулалттай, жуулчдын бүлэгт л зөвшөөрөл өгсөн. Хувиараа аялах хүмүүсийг хүлээн авахад хугацаа хэрэгтэй гэж Японы эрх баригчид үзэж байгаа аж. Японд ирсэн жуулчид амны хаалт зүүж, эмнэлгийн даатгалд даатгуулсан байх ёстой, түүнчлэн аяллын туршид хөтөч зайлшгүй хамт явах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-06-11