Б.Галдаа: Цагдаагийн албан хаагчид галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон

img

2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр дөрвөн хүн галт зэвсэгт өртөж амь үрэгдсэн хэргийг прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж зарим хавтаст хэргийг хяналтын шатнаас шүүх рүү шилжүүлсэн юм. Уг хэргийг шалгахад чиглэл өгч ажиллаж буй  тус албаны дарга Б.Галдаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. -Цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэсэн нь яг нотлох баримтаар тогтоогдсон уу, хөндлөнгийн хүмүүс буудсан ч гэж ярьдаг? - Хөндлөнгийн хүн буудсан  гэх ямар ч баримт мэдээлэл байхгүй. Галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь эрсдэж, зургаан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдэг нь тов тодорхой хэрэг юм. Үүнийг 100 гаруй хүний гэрчийн мэдүүлгээс харж болно. Энэ хэргийг шүүх рүү шилжүүлсэн учрээс эцсийн шийдвэрийг шүүх гаргана.  Хавтаст хэргийг шүүх рүү шилжүүлсэн өдрөөс эхэлж цагдаагийн ар гэрийн холбоонынхон удаа дараа мэдэгдэл хийж байгаа нь шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж ойлгогдож байна. Цагдаагийн албан хаагчид галт зэвсэг тарааж өгч хэрэглэсэн нь баримт, 100 гаруй хүний гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. -Х.Тэмүүжин гишүүний олон нийтэд дэлгэсэн баримт хавтаст хэрэгт бий юу? - Хавтас хэрэг доторх баримтыг олон нийтэд задалсан зүйлгүй. Тэгвэл мөрдөн байцаалтын нууц задруулсанд тооцогдоно. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд үзүүлсэн тэмдэглэлийн дэвтрийг шалгасан. Тэмдэглэл бичсэн цагдаагийн албан хаагчаас мэдүүлэг авсан. Дашрамд дурдахад Цагдаагийн ерөнхий газрын дар­гын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатар нар өөрсдөд нь холбогдох хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцсан юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар ял төлөвлөжээ. Эрүүгийн хуулийн дээрх зүйл, ангид “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хурандаа нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж буудах тушаал өгсөн гэх үндэслэлээр буруутгах бололтой. Мөн Эрүүгийн хуулийн энэ зүйл анги Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НЯМДОРЖ МЭТИЙН ХҮМҮҮС ИХ ГАЙ ТАРНА НАМДОРЖИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГИЙН ТУХАЙД БОЛ БОЛСОН ЯВДАЛ ТОДОРХОЙ ГЭРЧҮҮДЧ ТОДОРОЙ ЗАРИМИЙГ НЬ ЗУРАГТААР АРД ТҮМЭН НИЙТЭЭРЭЭ ХАРСАН БУУДУУЛСАН ХҮН ЭМЛЭГТ ИРСЭН ХЭН БУУДСАН БУУДСАН ЦАГДАА НЬ АРААС НЬ ЭМЛЭГТ ОРЖ ИРСЭН ХАРСАН ЭМЧ НЬ ГЭЭД ГЭРЧҮҮД ТОДОРХОЙ ХАРИН ХЭН ТУШААЛ ӨГСӨН ВЭ ГЭДЭГ Л ЯРИГДАЖ БАЙНА ҮҮНИЙ ДАРАА БУСАД АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛНО
2012-03-23
Aygu:
эд нарын шалгадаг хэрэг гэж юу байхав дээ энгийн их дээд сургууль төгссөн дуракууд байдаг гэсэн нууц далд аргаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэрхэн яаж илрүүлэхийн ганц илрүүлж шүүх рүү шилжүүлдэг байцаах тактикаараа илрүүлэх үү хэхэ
2012-02-14
zochin:
Одоо цагдаа нэлээд өөр болоод байгаа юм шүү. Арын хаалгаар орсон бүдүүлэг гарууд яаж давардаг байсан гээч урьд нь. Толгойд нь маш их юм хийж өгөх хэрэгтэй юм. Хэдэн бор цагдаа хэдэн бор монголчуудаа нухсан энэ хэргийг хуулийн дагуу шудрагаар шийдвэрлэх л хэрэгтэй. Өрөвдүүлэх, айлгах, улстөржих аль нь ч утгагүй. Туршлагатай гэмт хэрэгтнүүд бол далимдуулах аргыг их хэрэглэдэг
2012-01-24
Монгол:
МОНГОЛ ҮГЭЭ БУРУУ ХЭРЭГЛЭЭД БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ГЭЭД. ТЭГЭНГҮҮТ НЬ НӨГӨӨ ТЭНЭГҮҮД НЬ ХҮЧ ХЭРЭГЛЭНЭ ГЭЭД ОЙЛГОЧИХСОН. БАС 70 ЖИЛ ОРОСЫН МӨРӨӨР ЯВСАН. ОДОО Л ЖААХАН ОРОСЫН ЦАГДААГААС ӨӨР БОЛЖ БАЙНА
2012-01-24
mgl:
Ene heden tsagdaa oligarhi gejuu Ted uurgee guitsetgesen Uls turchdiin zolios bolj bgaa nn ilt bna busuu Mongolchuudiig neg negneer nn namnuulah bodlogod bid avtsaar ll bhuu novsh gej
2012-01-24
neg noo bnaaa uu l ni sain bna tsaad ezduud ni yah ve jishee ni ter amarbold nar chini oorsdoo medeed buudah tushaal ogoogvi ni l lavtai deerees hen negen buudah tushaal ogson bgaa shvv dee
2012-01-24
Bolj muu oodgui tsagdaa nar!! ard irged ee bish erh barigchdin buuni nohduudig avachaad hori
2012-01-24
Хайдав:
Сайн байна. Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийн ганц ч болтугай үзмээр байсан юм. "Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй" гэдэг заалт зүгээр л тунхаг байгаа. Монголын хууль дээд тушаалын хүмүүст нэг өөр, жирийн иргэдэд нэг өөр үйлчилдэг шүү дээ. Сүүлдээ Олигархуудад бүр хууль хамаагүй болчихсон байгаа.
2012-01-24