Paris Match: Путиний айлчлалын үеэр ялгадсыг нь цуглуулдаг ажилтан дагалдан явдаг

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг гадаад айлчлал хийх үеэр Оросын Холбооны хамгаалалтын албаны ажилтнууд Путиний шээс, өтгөн гэсэн ялгадсыг цуглуулдаг гэнэ. Энэ талаар Францын Paris Match сэтгүүлийн эрэн сурвалжлах нийтлэлд өгүүлжээ. 

 

Путин 2019 онд Саудын Араб руу айлчилсан үеийг нарийвчлан судалж байгаад Оросын Ерөнхийлөгчийн ялгадсыг цуглуулдаг талаар эрэн сурвалжлах сэтгүүлчид олж мэдсэн гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгүүлснээр, айлчлалын үеэр Холбооны хамгаалалтын албаны ажилтнууд Путиний өтгөнийг тусгай уутанд цуглуулан, чемоданд хийж, Орос руу авчиржээ. Энэ нь Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн талаарх мэдээллийг нуун дарагдуулах зорилготой гэж сэтгүүлчид таамагласан байна.

 

Paris Match сэтгүүлийн нийтлэлд өгүүлснээр Путин 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр Францад айлчлах үеэр ч ийм зүйл болсон гэнэ. Путинийг айлчлах үеэр түүний биоматериалыг цуглуулах тусгай чемодан байхаас гадна хувийн био жорлон авч явдаг гэнэ. 

 

Энэ талаарх мэдээлэл анх 2020 оны хоёрдугаар сард гарч байв. Тухайн үед CBS  дээр Стивен Кольберын үдшийн шоунд орсон Америкийн жүжигчин Жулия Луи Дрейфус энэ талаар ярьж байжээ. Түүний өгүүлснээр, Путиний айлчлалын үеэр Вена дахь Урлагийн түүхийн музейн захиргааныхан музейн барилгаас гадна талд Оросын Ерөнхийлөгчид зориулж био жорлон байрлуулсан гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгүүлснээр Путин Ерөнхийлөгч болсноосоо хойш л айлчлалынхаа үеэр био жорлон авч явдаг болжээ.

 

Faridaily сонины мэдээлснээр, арга хэмжээний үеэр Путиний хамгаалагчид ерөнхийлөгч цай ууж буй аягыг хэн ч барихгүй байх тал дээр анхаарал тавьдаг гэнэ. 

 

"Дараа нь аягыг сайтар арчиж, бүх ул мөрийг арилгана, эсвэл аваад явдаг" хэмээн хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.

 

Путинд ойр эх сурвалжийн өгүүлснээр, Ерөнхийлөгчийн биоматериалыг төрийн нууц гэж хамгаалдаг гэнэ. Учир нь биоматериалаас удамшлын өвчин, өнөөгийн өвчлөл, хэрэглэж буй эм тарианы талаарх бүх мэдээллийг авах боломжтой юм.

 

"Энэ мэдээллийг олж авна гэдэг удирдлагыг гартаа авлаа л гэсэн үг" хэмээн эх сурвалж өгүүлээд, барууны олон төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр зочид буудлын бие засах өрөөг ашигладаггүй хэмээн онцолжээ.

 

Энд дуулгахад, сүүлийн саруудад Путинийг бие нь муудсан, хавдар өвчинтэй байж болзошгүй гэх мэдээлэл ихээр гарах болсон юм. Мөн энэ сарын эхээр Ньюсвик сэтгүүл АНУ-ын тагнуулаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Путин хорт хавдар тусаж, курс эмчилгээ хийлгэсэн гэдгийг онцолж байв.

 

Түүнчлэн Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов "Украины үнэн" сонинд  ярилцлага өгөхдөө Путиний амь насанд халдах оролдлого дайн эхэлсний дараа гарсан, түүнчлэн Путин хорт хавдартай нь үнэн хэмээж байлаа.

 

Путин үнэхээр өвдсөн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр " Тийм ээ, бид энэ мэдээллийг бүрэн баталгаажуулж чадна. Путин хэд хэдэн хүнд өвчин туссан. Тэдгээрийн нэг нь хавдар. Гэхдээ Путин маргааш гэхэд л нас барна гэж найдах хэрэггүй. Тэр багадаа гэхэд л дахиад хэдэн жил амьдарна. Энэ мэдээ та бүхэнд таалагдах эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ энэ үнэн" хэмээн хариулж байв. 

 

Тавдугаар сарын сүүлээр Оросын Гадаад хэргийн сайд Лавров энэ бүх мэдээллийг няцаасан. Гэхдээ үнэн хэрэгтээ байдлыг тогтвортой байлгах үүднээс Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн талаар нууж байна, залгамжлагчаа тодруулахаар Путин зэхэж байна гэх мэдээлэл гарсаар л байгаа юм. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголд баас хадгалагч байдгийн болвуу. .ха ха
2022-06-13
үүнийг бичсэн нөхөрийнх юм уу, өмхий үнэртээд байх юм
2022-06-13
зочин:
Дэлхий бушуухан сөнөөсэй.
2022-06-12
Том орон том л байдагын нэг жишээ.
2022-06-12
Баас баригч гэж албанд хүн бдаг бхнээ.
2022-06-12
гайхал:
үүнийг бичиж байгаа хүн яавч эрүүл биш.
2022-06-12
Путин л гэж байгаагаас биш том гүрний төрийн тэргүүн, хаад, хатад ч мөн л адил ийм хяналтад байдаг нь тодорхой. Нэгих гайхаад байх юм биш.
2022-06-12
tegj baihaar utgun zadaldag uusmal asgaad l boloo bish u. yum hugjsun bhad hudlaa tenegteed bh yum.
2022-06-12
Llmööö Llmööö:
Kkkkkkk yanadoo huurhii
2022-06-12
Bb:
Ovchtei sda shyy. Jinhene daranguilagch bna daa. Baasnaasaa hyrtel aidag..
2022-06-12
Llmööö Llmööö:
Kkkkkkk yanadoo huurhii
Энэ бол хувь хүний асуудал биш, тухайн их гүрэний тусгаар тогтнолд хамаардаг зүйл. Гайхаад байх юм огт биш. АНУ-д ийм л байгаа
2022-06-11
Путины баас, шээсийг цуглуулах ажилд хүн авна гэвэл манай дүү нар нь хамгийн түрүүнд бүртгүүлнэ дээ
2022-06-11
ESUIGEN:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-06-11
Дорж:
Кинонд тоглох жүжигчнийг баг энэ тэр өмсүүлж будаж шунхдаж байгааад уг эзэнтэй яг адилхан болгодог ш дээ. Путинг хуурамчаар хийхэд ядаж цөхөөд байх юмгүй. Аягүй бол жинэхэнэ Путин үхчихсэн ч байж мэднэ. Хуурамчууд нь одоо жижиглээд явж байвал яана.
2022-06-11
ESUIGEN:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-06-11
zochin:
hue,tseden bal....oron nutagt yavahd modon jorlon avch yavdag bsnshteu,huhed bhd tomchud yaridag bsn...
2022-06-11
zochin:
za tovog orchin ued hunnuheh,ovchin tusahni unen bhd uheh ovchin tusaj erul humusig udirdana gej soliorohni hamgiin uru uru
2022-06-11
Дэлхий, хүн төрөлхтний асуудлыг шийдэж байгаа 2, 3 хан Их Гүрнүүдийн Ерөнхийлөгчдийн бүх асуудал нууцын нууц байх нь ойлгомжтой. Харин нууж чадахгүй бүхний нүдэнд илт зүйлс бол байнаа байна. Жнь; Жо Байдены зөнөгрөл, тэнэгрэл, гаж сонирхол бол аюул.
2022-06-11