Ким Жон Ун Оросыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ

img

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Оросын өдрийг тохиолдуулан Владимир Путинд цахилгаан утас илгээжээ. Энэ мэндчилгээндээ тэрбээр оросуудыг бүрэн дэмжиж байгаа, хоёр орны хурилцаа цаашид бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

 

"Таны удирдлаган дор Оросын ард түмэн өмнөө тулгарсан аливаа сорил, бэрхшээлийг эрэлхэгээр даван туулж, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах шударгай үйлс бүтээхэд ихээхэн амжилт гаргаж байгааг Хойд Солонгосын ард түмэн бүрэн дэмжиж байна" хэмээн Ким Жон Уны цахилгаан утсанд бичсэн талаар РИА Новости мэдээлжээ. 

 

2019 онд Владивостокт дээд хэмжээний уулзалт болсны дараагаас Орос, БНАСАУ-ын харилцаа шинэ үед шилжсэн бөгөөд цаашид эртний түүхэн харилцаатай хоёр орны бүх талын хамтын ажиллагаа өсөн дэвжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ким Жон Ун илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ муу оросоос айж байгаа л даа
2022-06-16
Энэ тээд 3 шуудай баасаар ивээн тэтгэсэн бхдаа чаааооос
2022-06-14
Dugui duguigaa olnoo gej ene dee...taarsan taar shuudainuud
2022-06-13