Москвад Макдональдсын оронд орос маягийн сүлжээ нээгджээ

img

Украинд дайн дэгдээсний улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьж, улмаар Орост үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон брэндүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний нэг нь 1990 онд Москвад анх нээгдэж байсан Макдональдс түргэн хоолны сүлжээ ресторан юм. 

 

Оросын зах зээлийг орхин гарсан компаниудыг оросууд өөрсдөө орлож, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг өмнөө тавьсан бөгөөд энэ зорилтынхоо хүрээнд Макдональдсыг орлох сүлжээ байгуулжээ. Тодруулбал, Макдональдсыг орлох, шинэ брэндийн 15 цэг зургадугаар сарын 12 буюу Оросын өдрөөр ажиллаж эхэлсэн байна. 

 

Макдональдс компани Орос Украин руу түрэмгийлсний дараа, 2022 оны гуравдугаар сард Орос дахь зоогийн газруудаа хаасан юм. Улмаар Орост 32 жил ажилласны эцэст энэ улсын зах зээлээс гарах болсноо тавдугаар сард мэдэгдэж байв. 

 

Ийм шийдвэр гаргах болсноо Украин дахь Оросын өдүүлсэн дайнаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямралтай холбон тайлбарласан бөгөөд Орост бизнесээ үргэлжлүүлэх нь "Макдональдсын үнэт зүйлд үл тохирно" хэмээн тайлбарлаж байлаа.

 

Улмаар, Оросын нийтийн хоолны зах зээлийн долоон хувийг эзлэж байсан компани тавдугаар сарын 16-ны өдөр бизнеэсээ Оросын бизнесмен Александр Говорт зарсан юм. Тэрбээр 2015 оноос хойш Макдональдсын франшиз эзэмшдэг байсан бөгөөд Сибирьт 25 зоогийн газартай байжээ. Макдональдс түргэн хоолны сүлжээ Орост нийт 850 салбартай, эдгээрийн үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээнэ гэж шинэ эзэн онцолсон байна. 

 

Москвад Макдональдсыг орлох газар нээгдсэн нь 

Шинэчлэгдсэн зоогийн газрын ханан дээр "Нэр өөрчлөгдсөн ч хайр хэвээрээ" гэж бичжээ

Макдональдсыг орлох шинэ брэндийн зоогийн газрын Пушкинская талбай дахь салбар Оросын өдөр хэмээн тэмдэглэдэг үндэсний баярын өдөр нээлтээ хийжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, үд дунд зоогийн газар нээгдсэн бөгөөд нээлтээс өмнө олон хүн цугларсан байсан гэнэ. Энд дуулгахад, одоогоос 32 жилийн тэртээ, 1990 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр чухамхүү энэ талбайд Макдональдсын анхны салбар нээгдэх үед асар олон хүн дугаарлаж байсан гэдэг. Тухайн өдөр нийтдээ 30 мянган хүн үйлчлүүлснээр дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. Харин 32 жилийн дараа нэр, брэндээ өөрчилсөн энэ газарт мөн л олон хүн цугласны дээр зоогийн газрын нээлтэд хотын дарга Сергей Собянин ч оролцсон байна. 

 

"Баярын мэнд хүргэхийн ялдамд зоогийн газар нээгдсэнд баяр хүргэе! Бид та бүхэн, ажилтнууд, танайд бүтээгдэхүүн нийлүүлдэг гээд олон мянган хүний төлөө санаа зовниж байлаа. Түүнчлэн танай бүтээгдэхүүнд дуртай олон мянган үйлчлүүлэгчийн төлөө ч санаа зовниж байсан юм. Харин одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл Америкийнх биш Оросынх гэж тооцогдох болсон нь таатай байна." хэмээ Сергей Собянин мэдэгджээ. 

 

"Вкусно - и точка"

Макдональдсын оронд нээгдэж буй сүлжээг "Вкусно -и точка" хэмээн нэрлэжээ. Шинэ сүлжээ зоогийн газарт Кока коланы оронд өөр хийжүүлсэн ундаа өгөх гэнэ. Хоолны сав баглаа, лого ч өөрчлөгдөж байгаа бөгөөд жишээлэхэд төмсийг энгийн цагаан аяганд өгөх аж.

 

"Манай зарим нийлүүлэгч Оросын зах зээлээс гарч байгаа тул бид орлуулах бүтээгдэхүүн хайж байгаа. Бидэнд Кока коланы нөөц бага, хэсэг хугацааны дараа нөөц дуусах нь ойлгомжтой тул шинэ амт хайх тендер зарлана" хэмээн рестораны удирдлагууд мэдэгджээ.

 

Шинэчлэгдсэн зоогийн газрын цэсэнд өмнө нь байсан хоолнууд багтана, гэхдээ хоолны нэрсийг өөрчилж, "Мак" гэсэн үгийг хассан байна. 

 

Макдональдсын Орос дахь бизнесийг худалдан авсан Александр Говорын мэдэгдсэнээр, өмнө нь ажиллаж байсан бүх хүн эргээд ажилдаа орсон, нэг ч хүнийг халаагүйн дээр цаашлаад долоо хоног тутамд 50-80 шинэчлэгдсэн зоогийн газрыг нээх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ok
2022-06-14
orosiig super hugjiltei oron gej shvtdeg hvmvvsees neg yum asuuyu,yagaad orosiin oligarhuud bayachuud ni muulaad baigaa amerik baruundaa ehner hvvhdee amidruulaad baidiin bol.
2022-06-13
зочин:
Өө олигтой юм байхгүй юм чинь байгаад нь орохоос өөр яах вэ дээ гэдэг зарчим үйлчилж байна ш дээ, за за маньд ямар хамаатай юм, иванууд өөрсдөө л болж байвал тэгээд болоо ш дээ
2022-06-13
иргэн:
Биүгдийг өөрсдөө хийнэ гэдэг хамгийн зөв. Бидд ч гэсэн өөрсдөө хийж сурмаар юмдоо.
2022-06-13
Иванууд мундагаа мундаг. АНУ-гийн ганцаар ноёрхох бодлогыг сөрж чадаж байгаа хоёр улс бол муу ч, сайн ч манай хоёр хөрш. Харин бид л ухаантай байх хэрэгтэй. Нэг их ардчилсан мундаг амьтад болох гэж Оросыг үзэн ядаад ч яах юм билээ. Бидэнтэй бидэнгүй дэлхий эргэдгээрээ эргэж, дайн болох бол болж, хямар ч л байх болно. Дагаад далдганах ерөөсөө хэрэггүй. Чаддаг, чаддаг юмаа хийж, хөлнийхөө хэрээр хөнжлөө жийе, таминь ээ!
2022-06-13
зочин:
ok
зочин:
энэ иванууд Xятадуудаас дутахгүй хуулбарлагч юм өө..
2022-06-13
Монголыг л ганц дээрэлхэж чадна.Бусадыг чадахгүй
2022-06-13
За болтугай болтугай
2022-06-13