Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө нэгдлээ

img

 

Цагдаагийн албан хаагчид иргэдийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд ноцтойгоор халдсанаас үүдэн нийгэмд багагүй асуудал үүсээд байна. Хуулийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн бие халдаж, хууль бусаар цагдан хорьсон нь тогтоогдож, хариуцлага хүлээгээд байна.

 

 

Гэвч хэн нэгэнд хариуцлага хүлээлгэн ажлаас нь чөлөөлж эсвэл өөр нэгний цалинг 30 хувиар бууруулснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс сэтгүүлчид нэгдэн, Сүхбаатарын талбайд цуглаан хийлээ. Тэд цаашид иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд хууль бусаар халдахгүй байхыг хууль хяналтын байгууллагаас шаардаж байна.

 

 

Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх ихээр зөрчигдөж, сэтгүүлчийн биед халдах, техник хэрэгслийг эвдэх тохиолдол удаа дараа гараад буй. Үүнийг Монголын хэвлэлийн эрх чөлөөний индекс 2021 онд 22 байраар ухарсан үзүүлэлт хангалттай батлан харуулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үг:
ёстой үнэн. нэгх сайхан нэр зүүчихээд л хэнийг хамаагүй гутааж байдаг. мөнгө өгвөл магтан дуулдаг.өгөхгүй бол гутаан доромжилдог.сэтгүүлчийн стандарт гэдэг зүйлтэй болох хэрэгтэй.
2022-06-13
зочин:
Энэ сэтгүүлчид гэж зовлонтой гарууд байна аа, өөрсдөө ёс зүй гэж түй ч байхгүй, улс төрчид, мөнгөний боол болчихоод өрөөл бусдаас ёс зүй, шударга ёс шаардаад байдаг
2022-06-13
Иргэн:
Өөрсдөө ёс зүйтэй л баймаар байгаа юм даа
2022-06-13