Гарааш чөлөөлөх ажил 57.2 хувьтай байна

img


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ.

 

Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс өдгөө 108 байршилд 2782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд тус ажил 57.2 хувьтай байна. 


Мөн 36.310 мод, бут тарьж, 21 байршилд 80.000 мкв талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8300 мкв талбайд зүлэг шинээр тарьжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Граштай зууралдсаар зуныг дуусгахнээ сумка насаараа дарга хийхгүйшдэн
2022-06-14
Гараж буулгахаас өөр юу ч мэддэггүй боловсролгүй соёлгүй мэдлэггүй тэнэг бөхчин
2022-06-13
Зочин:
Сумьяабузараа чи иргэдийн өмчид дур мэдэн халдаж дурак царайлахаа хэзээ болих вэ. Чамайг 2024 онд намтай чинь гудамжинд гаргаж лааз өшгөлүүлэхээ иргэд хэдийн занаад эхэлсэн шүү. Сайхан мэдээрэй
2022-06-13
Зочин:
Шүүхийн шийдвэргүй хувийн өмчид халдахаа болино уу.Тухайн үеийн албан тушаалтан зөвшөөрсөн цаашид ихэнх нь доор хаяж 5-6 сая төгрөгөөр худалдаж авч байсан хөрөнгө шүү.
2022-06-13
иргэн:
Замын түгжрэлээ анхаараачээ. Тэнэг юм шиг бүх цагаа өдөрт зам дээр зогсож өнгөрөөж байна шүүдээ. Юун граж вэ. Хулгайч шиг байшингийн ар өвөрт байгаа хэдэн машины гражуудыг онгичиж, хүний өмчийг нурааж байхаар түгжрэлээ анхаараач. дээр нь олон зуун машиныг улаан зам дээр тавих нөхцөлийг бүрдүүлээд байх юм. Сонин юм бэ яасан.
2022-06-13
зочин:
Гражтай л байлдах зиндааны хүн юм даа энэ Сумьяабазар, илүү том юманд бол шонгүй ээ
2022-06-13
Зочин:
Нийслэлийн өмнөх дарга нь зөвшөөрөл олгоод 1айлаас 5 сая төгрөг авч барьсан мөнгө татвар жил болгон аваад байсан сумяабазар нураагаад хэн нөхөн олговор төлөх бэ
2022-06-13