ОХУ Украины нутагт өөрсдийн татварын системийг нэвтрүүлнэ

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдахдаа гагцхүү Украиныг "цэрэггүйжүүлэх", "нацистуудыг үгүй хийх" зорилготой, нутаг дэвсгэрийг нь эзлэн түрэмгийлэхгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд Украиныг нутгийг эзлэх гэсэн Оросын санаархлыг ил болгосоор байгаа юм. 

 

ОХУ байлдааны ажиллагааны явцад Херсон, Запорож мужуудад хяналтаа тогтоосон бөгөөд энд өөрсдийн дүрэм журмыг тогтоон, энэ хоёр мужийг Оросын бүрэлдэхүүнд багтаах ажлыг төлөвлөж байгаа. Түүнчлэн тун удахгүй Запорож мужид татварын шинэ систем нэвтрүүлэхээр болсон талаар Интерфакс дамжуулжээ. 

 

"Татварын хууль боловсруулсан. Гэхдээ зургадугаар сард татвар хураахгүй. Долдугаар сарын нэгнээс эхлэн орлогоос таван хувь, онцгой албан татвар ноогддог тамхи, согтууруулах ундааны орлогоос 10 хувийн татвар авна. Энэ бол миний захирамжаар гарсан, татварын хялбаршуулсан систем" гэж Запорож мужийн түр захиргааны тэргүүн Евгений Балицкий мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, Москвагаас ирсэн гурван мэргэжилтний бүрэлдэхүүнтэй татварын хянан шалгалтынхан Запорож мужид ажиллаж эхэлсэн байна. Үүнээс өмнө энэ захиргааныхан нутгийн бизнес эрхлэгчдийг Украинд төлдөг татварыг зогсоожээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросууд дээрэмдэж болох бүх зүйлийг дээрэмдэн зөөж буй, одоо иргэдэд нь татвар ногдуулах нь
2022-06-14
Сайнаа:
Дураараа сданууд юмаа энэ орос галөгнүүд
2022-06-13
Энхээ:
Иван биш чи зад үсэрнэ. Тэр том гүрэн задрахгүй. Чи байхгүй болно.
2022-06-13
Түрэмгийлэгч иванууд удахгүйй задрах болно.
2022-06-13
Энхээ:
Иван биш чи зад үсэрнэ. Тэр том гүрэн задрахгүй. Чи байхгүй болно.