Украины төгсөгчид буюу дайны үеийн төгсөлтийн цомог

img

ОХУ Украинд дайн дэгдээгээд хэдийнэ гурван сар гаруй хугацааг үджээ. Энэ зуур Украины олон хот тосгон сүйрч, сургууль цэцэрлэг нурж, хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй болсны дээр олон хүүхэд амиа алдсан юм. 

Оросын дэгдээсэн энэ дайн Украины сурагчдын гол баяр болох төгсөлтийн цэнгүүнийг булаасан. Сүүлчийн хонхны жингэнээн оронд агаарын түгшүүр, ёслолын танхимын оронд нурж сүйдсэн сургууль. Гэлээ ч энэ бүхнийг төгсөгчид дурсамжиндаа үлдээхээр шийджээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Ивано-Франковскийн гэрэл зурагчин Станислав Сеник Чернигов хотын төгсөгчдөд зориулан хотын нурж сүйдсэн хэсгүүдэд зураг авсан байна. 

 

"Украинд юу болж байгаа талаар дэлхий дахинд дуулгахыг хүссэн. Дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд зориулж зураг авдаг байлаа, дараа нь балгасан дээр сургуулийн цомог авах санаа төрсөн" хэмээн гэрэл зурагчин ВВС агентлагт ярьжээ. 

 


Түүний өгүүлснээр, 5-10 жилийн дараа өнөөгийн үйл явдлыг өөрөөр харах тул үйл явдлыг чухамхүү одоо байгаагаар нь л буулгаж үлдээх нь чухал гэнэ. Энэ цомгийн зураг авахад сурагчид төдийлөн дуртай байгаагүй гэнэ, балгасан дээр зураг авахуулна гэдэг зохимжгүй гэж тэд үзжээ. Гэхдээ л хэсэг хугацааны дараа Черниговын гурван сургуулийн төгсөгчийг олж чадсан аж. 

 

Анги тус бүр зураг авахуулах газраа өөрсдөө сонгожээ. "Хот нь хамгийн их сүйдсэн газруудыг хүүхдүүд өөрсдөө зааж өгсөн" хэмээн Сеник ярьсан байна.

 

Хүүхдүүд зургаа авахуулахдаа хар, цагаан, саарал өнгийн хувцасыг зориуд сонгожээ. Энэ гэрэл зургийн цомог тэдний амьдралд нь үл мартагдах дурсамж болно гэж гэрэл зурагчин ярьсан байна. 

"Хүүхдүүд юу даван туулснаа инээж, хошигнож ярьж байгаа нь намайг үнэхээр бишрүүлсэн. Тэд улам хаттай, хүчтэй болсон мэт надад санагдаж байлаа" хэмээн Станислав Сеник өгүүлжээ. 

 

Энэ гэрэл зургийн цомгийг авах ажил хэдэн өдрийн өмнө дууссан, хүүхдүүд ямар нэг төлбөр төлөөгүй бөгөөд одоо тэд цомгоо бэлэн болохыг хүлээж байгаа гэнэ. Харин гэрэл зурагчин Черниговт авсан эдгээр зургуудаа зарах дуудлага худалдаа хайж байгаа аж. Эндээс олсон мөнгөө цэргийнхэнд тусламж болгон илгээх хүсэлтэй байгаа гэнэ.

Энд дуулгахад, Чернигов хот хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын сүүл үе хүртэл Оросын армийн бүслэлтэд байсаан юм. Киев хүрэх замд байдаг энэ хот Оросын дайралтын хэсгийг өөр дээрээ авснаар Украины нийслэл рүү халдах довтолгоог сааруулж байв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төгсөлтийн баяр болсон ч бололгүй ч чамд ямар хамаа байна эмээлтийн.өмхий махаа яриач тэр чинь амьдралп чинь хэрэгтэй
2022-06-15
хүүе та нар яагаад манай ялгуусан улаан армийг муу хэлээд байнаа, жижигхэн тусгай ажиллагаа л явагдаж байна, жинхэнэ дайныг хийвэл, жинхэнэ дайн болбол яана даа та нар минь, ялгуусан улаан арми яарамгүй УРАГШАА
2022-06-15
Новш:
Хүний зовлонг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгож л байдаг таар ч дээ
2022-06-14
Тун удахгүй:
Путин эмнэлэг, сургууль, орон сууц, тариан талбайг онилдог болсон. Хүссэн юм хүзүүгээр нь татах цаг ирнээ
2022-06-14
зочин:
Xэзээ нэгэн цагт Oросууд хариугаа хүртэнэ...
2022-06-14
зочин:
битгий гуц...
2022-06-14
Зочин:
Буруу муу хүнд эх ороныхоо хувь заяаг атгуулбал ингэдэг юм . Укриан залуусаа
2022-06-14
зочин:
битгий гуц...