Infpol: Улаанбаатар оросуудын Ази руу хүрэх хаалга болж байна

Манай улсын "Хүннү эйр" агаарын тээврийн компани хоёр сар завсарласны эцэст тавдугаар сарын сүүлээр Улаан-Үд-Улаанбаатарын чиглэлийн нислэгээ дахин сэргээсэн. Монгол, Буриадын хоорондын энэ нислэгийн чиглэл оросуудын хувьд "Ази руу хүрэх жинхэнэ гүүр болж байгаа" гэнэ. Энэ талаар Улаан-Үдийн Байкал олон улсын нисэх буудлын ерөнхий захирал Дмитрий Гармаев өгүүлснийг Infrpol дамжуулжээ.
"Хүннү эйр" рүү Владивосток, Москва болон бусад хотуудаас ярьдаг гэж тэр компанийнхан хэлсэн. Зорчигчид Улаан-Үдээр дамжин Улаанбаатар хүрээд, дараа нь Монголын нийслэлээр дамжин Солонгос, Япон болон Азийн бусад орнууд руу нисэх хүсэлтэй байдаг" хэмээн Дмитрий Гармаев өгүүлжээ.
Улаанбаатар болон Оросын бусад хотуудын хооронд тээврийн харилцаа байхгүй тул Улаан-Үд хот хоёр орныг холбосон нислэгийн нийслэл болж байгааг Гармаев онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ