Нетфликс Squid Game цувралаас сэдэвлэсэн реалити шоу хийнэ

img

Нетфликс компани дэлхий дахинаа ихээхэн алдаршсан "Squid Game" цувралаас сэдэвлэсэн реалити шоу хийхээр болжээ. Энэ шоуг "Squid game-Сорилт" хэмээн нэрлэнэ гэж "Америкийн дуу хоолой" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цуврал дээр амь насаараа дэнчин тавьдаг бол реалити шоун дээр оролцогчид 4 560 000 долларын хэмжээтэй шагналыг дэнчин болгон өрсөлдөх гэнэ. Энэ мөнгөн шагнал нь телевизийн түүхэн дэх хамгийн өндөр шагнал гэж Нетфликс компани мэдэгджээ. Реалити шоуны зураг авалт Их Британид болох бөгөөд эхний ээлжинд зөвхөн англи хэлтэй тоглогчид оролцох юм байна. 

 

"Squid game" цуврал 2021 оны есдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Нетфликсийн түүхэн дэх хамгийн алдартай цуврал болсон юм. Энэ цуврал дээр асар их мөнгөний төлөө оролцогчид хачирхалтай тоглоом тоглож байгаа талаар өгүүлдэг.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ