ОХУ цэргийн нөөцөө шавхсан, бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй

Украинд өдүүлсэн дайны эхний 100 хоногт ОХУ цэргийн хүчин чадлынхаа ихэнх хэсгийг зарцуулсан, тиймээс ойрын үед давшилтаа сааруулахаас аргагүй болохын дээр Орост бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй гэнэ. Энэ талаар Европын холбооны өндөр албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
"Нөхцөл байдлын талаар мэдэх Европын өндөр албан тушаалтнуудын өгүүлснээр, Орос улс амьд хүч, зэвсэг хайн бүхий л орноо самнаж байгаа. Учир нь Украин руу халдсан эхний 100 өдрийн дотор цэргийн хүчнийхээ ихэнх хэсгийг зарцуулсан. Улмаар давшилтаа сааруулж болзошгүй. Мөн саяхныг хүртэл Владимир Путин зайлсхийж байсан, бүх нийтийн дайчилгааг зарлаж болзошгүй" хэмээн Блүмберг мэдээлсэн байна.
Энд дуулгахад, ОХУ дайн дэгдээснээсээ хойш 20 гаруй мянган цэргээ алдсан гэж барууныхан үздэг. Харин ОХУ цэргийн хохирлынхоо талаар хамгийн сүүлд гуравдугаар сард мэдээлсэн бөгөөд цэргийн хохирол нь улсын нууц гэсэн шалтгаанаар энэ төрлийн мэдээллийг олонд дэлгэдэггүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ