Японд цахим ертөнцөд бусдыг доромжилвол хорих ял оноодог болжээ

img

Цахим ертөнцөд бусдыг гутаан доромжилсон нөхцөлд буруутай этгээдэд нэг жилийн хорих ял оноох тухай заалт багтсан хуулийг Японы парламент баталжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цахим ертөнцөд бусдыг доромжилсоны төлөө ял оноох хуулийн төслийг боловсруулах болсон нь Японы реалити шоуны од бүсгүйн үхэлтэй холбоотой гэнэ. Бүсгүй олон нийтийн сүлжээн дэх доромжлолыг давж гарч чадалгүй амиа хорлосон байна. 

 

Улмаар шинэ хуулийн дагуу цахим ?ртөнцөд бусдыг доромжлон гутаасан бол 300 мянган иен эсвэл нэг жилээр хорих ял оноох аж. Өмнө нь энэ төрлийн хэрэгт ердөө нэг сар саатуулах, эсвэл 10 мянган иенээр торгодог байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

солонгос япон 2 хариугүй амьтад шдээ. мууллаа гээд амиа хорлоол шал тэнэг
2022-06-16