"Хүн тамладаг" гэдгээрээ алдартай шорон руу Навальныйг шилжүүлжээ

img

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг Покров дахь жирийн дэглэмтэй хорих ангиас Владимирск мужийн Мелехово тосгон байх чанга дэглэмтэй хорих газар руу шилжүүлжээ. Энэ талаар Навальныйн өмгөөлөгчөөс авсан мэдээлэлтэйгээр "Медуза" мэдээлсэн байна. 

 

Өмгөөлөгч нь Навальныйтай уулзаж чадсан бөгөөд одоогоор Навальныйг тусгаарлалтад байлгаж байгаа гэнэ. Навальныйг Оросын шүүх луйвар болон шүүхийг үл хүндэтгэсэн гэж буруутган есөн жилийн хорих ял оноосон. Тэрбээр энэ ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх аж.

 

Өөрийг нь Мелехово дахь чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлэхээр зэхэж байгаа талаар Навальный тавдугаар сарын эхээр мэдэгдэж байлаа. "Миний ялын хугацаа хүчин төгөлдөр болоогүй байна. Гэхдээ Мелеховогийн чанга дэглэмтэй хорих газрын алба хаагчдын бичиж байгаагаар надад зориулаад "шорон доторх шорон"-г байгуулж байгаа гэнэ" хэмээн Навальный бичиж байв.

 

"Медуза" сонины бичсэнээр, Мелехово дахь чанга дэглэмтэй хорих газарт хоригдлуудыг тамладаг, хоригдлууд амиа алдсан гэх мэдээлэл олонтаа гардаг гэнэ. Gulagu.net төслийг үндэслэгч Владимир Осечкиний өгүүлснээр Мелохово дахь хорих газар нь "тамлагааны" газар аж. Энд хоригдлуудыг зодож, сүрдүүлж, гутаан доромжилж, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх замаар шаардлагатай гэсэн мэдүүлгийг авдаг гэнэ. 

 

 

 

Алексей Навальныйн хэрэг

Алексей Навальный 2020 онд "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хорионд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дундуур өлсгөлөнгөө зогсоосон юм. 

 

Улмаар Навальныйг хоригдож байх хугацаанд түүнтэй холбоотой хэрэг дахин нэмэгдэж, 2022 оны хоёрдугаар сард дахин шүүх хурал болсон. Энэ шүүх хурлаар Навальныйг луйвар болон шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр есөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яааг үнэн
2022-06-19
Chi bvv xytsmoi
2022-06-19
Ийм эх орноо хагалан бутаргагч хорлон сүйтгэгч урвагч новшийг манай зарим нөхөд/АРДЧИЛАЛ гэдэг эзэн биегүй шашинд мунхрагч/ дэлхийн хүн энэ тэр гэж мөргөх нь холгүй тэнэгтэх юм даа
2022-06-19
Зочин:
Энэ урвагчийг эх оронч хулгайч нар төхөөрч орхиосой.
2022-06-18
Оросыг хагалган бутаргагч .овшорчин
2022-06-18
Ккк:
Ккк дэлхийн хүнийг бид шиг бичкэн юмнууд юу ч гэж хараагаад,мөрөөдөөд нэмэргүй ш дээ...
2022-06-17
Яааг үнэн
Chi bvv xytsmoi
5р цуваа жандаа цуваад зогсоцгоож эхэллээ дээ. Монголын 5р цуваа л хуульгүй юм шиг галзуурч байдаг. Орос Хятадад, тэр ч бүү хэл өрнөдөд ч газар авахуулалгүй хорьчихдог.
2022-06-17
Уншигч:
Энэ шар залуугаас айдаг, бас нэг якут бөөгөөс үнхэлцгээ хагартал айдаг юм шд ээ, энэ 2 үхсэн тохиолдолд л путлёр гүйцэт амьсгаа авах байх, даанч ийм хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдээд айдас нь улам ихсээд гитлер ах шигээ салгалдаг болсон гэнэ шүү ширээнээс сайн барихгүй бол савж уначих гээд хэцүү хэцүү.
2022-06-16
Ккк:
Ккк дэлхийн хүнийг бид шиг бичкэн юмнууд юу ч гэж хараагаад,мөрөөдөөд нэмэргүй ш дээ...
Мундаг зоригтой оросд байгаа ганц хүн ,бусад нь туулайнууд яг монголчууд шиг
2022-06-16
Болд:
Яагаад энэ хүнээс Путин үхтлээ айдаг юм бол.
2022-06-16
teneg
2022-06-16
чи өөрөө урвагч
2022-06-16
Эхорон:
Зөв урвагчид хатуу цээрлэл хүртэх ёстой
2022-06-16
teneg
чи өөрөө урвагч