ОХУ гадаадын компанийг газрын баялаг ашиглахыг хориглоно

Гадаадын компаниудад газрын хэвлийн ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг хориглох хуулийн төслийг Төрийн дум дэмжжээ. Энэ талаар Коммерсант агентлаг мэдээлсэн байна.
Хуулийн төсөлд тусгаснаар, гадаадын компаниуд Оросын газрын хэвлийг ашиглах бол ОХУ-д зохих ёсоор хуулийн этгээд байгуулах ёстой аж.
Энэ хууль батлагдсанаар, гадаадын хуулийн этгээдүүд мэдэгдэл хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд байгуулах ёстой бөгөөд үүний дараа л газрын хэвлийг ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болох юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ