Модерна, Пфайзер вакциныг зургаан сартайгаас дээш насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөв

img

АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын шинжээчдийн бүлэг Модерна болон Пфайзер вакциныг зургаан сартайгаас дээш насны хүүхдүүдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор тарихыг зөвшөөрчээ. Энэ талаар Нью-Йорк таймс сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвараас сэргийлэх Модерна, Пфайзер вакциныг бага насныханд тарихыг шинжээчид санал нэгтэйгээр дэмжжээ. Ингэснээр дээрх хоёр вакциныг ашиглах зөвшөөрлийг энэ долоо хоногт багтаан шуурхай гаргах боломжтой болох юм байна.

 

Гурван тунгаар тарих Пфайзер вакциныг зургаан сартайгаас дөрөв хүртэлх насны хүүхдүүдэд, харин Модерна вакциныг зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдэд тарих боломжтой аж.  Улмаар АНУ бага насны хүүхдүүдээ дархлаажуулахын тулд хэдэн сая тун вакцин захиалжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ