Герман, Франц, Италийн тэргүүнүүд Киевт айлчилж байна

Италийн Ерөнхий сайд Марио Драги, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нар зургадугаар сарын 16-ны өглөө Украинд очжээ. Энэ талаар Украины хэвлэлүүд мэдээлсэн байна.
RaiNews24 сувгийн мэдээлснээр, Макрон, Шольц, Драги нар Варшаваас Киев рүү галт тэргээр очжээ. Тэд ийнхүү айлчилж байгаа нь Украинтай эв санаа нэг гэдгээ харуулах зорилготой гэж эх сурвалж онцолсон байна.
Энд дуулгахад, тэднийг Украинд айлчлах талаар өмнө нь албан ёсны мэдэгдэл гарч байгаагүй. Германы Bild сонин айлчлалын талаар мэдээлсэн ч Елисейн ордон энэ мэдээллийг няцааж байлаа. Францын Ерөнхийлөгч хамгийн сүүлд хоёрдугаар сарын наймны өдөр Киевт айлчилсан бөгөөд тэр үеэс хойш Украинд айлчлах тохиромжтой мөчийг хүлээж байна гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ