АНУ Оросын хакерын сүлжээг устгасан гэв

АНУ, Герман, Нидерланд, Их Британийн хууль сахиулах байгууллагууд Оросын RSocks ботнетийг устгасан гэж АНУ-ын Хуульзүйн яам мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
Ботнет гэдэг нь эзэмшигч хянах шаардлагагүй, интернэтэд холбогдсон, сүлжээгээр хакеруудын тараасан хортой программууд хамгаалалт муутай компьютер дээр сууж, улмаар уг компьютерийг алсын зайнаас удирдах боломжтойгоор үүссэн виртуаль сүлжээг хэлдэг.
Оросын үүсгэсэн энэ сүлжээний улмаас АНУ-ын төрийн болон хувийн байгууллагууд хохирол амссан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ