Дайны нөхцөлд Украины зардал сар тутамд 5-6 тэрбум долларт хүрч байна

img

Дайны нөхцөлд Украины эрх баригчид сард дунджаар 5-6 тэрбум доллар зарцуулж байгаа талаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Саманта Пауэр мэдэгджээ. 

 

"Энэ засгийн газрын сарын дундаж зардал 5-6 тэрбум доллар болж байгаа гэсэн сүүлийн үеийн тооцоолол гарсан" хэмээн Саманта Пауэр Дэлхийн банкны тэргүүнтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

 

АНУ Украинд 7,5 тэрбум долларын тусламж үзүүлэх болсон талаараа зарлаж байсан. Гэхдээ энэ мөнгө Украинд хангалтгүй гэж Пауэр онцолсон байна.

 

Энд дуулгахад, Украины Сангийн сайд Сергей Марченко тавдугаар сард мэдэгдэл хийхдээ Украины төсвийн гуравны хоёр нь олон улсын тусламжаас шууд хамаарч байгааг онцолсон юм. Түүнчлэн Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль Украины төсвийн хомстол сар бүр таван тэрбум доллар болж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд түүний өгүүлснээр дайны улмаас Украины эдийн засгийн 35 хувь нь бүрэн зогсжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ