Үс засуулбал нас ахар болно

img

Аргын тооллын: 2012.1.24 Мягмар гараг
Билгийн тооллын: 1. Таван шар мэнгэтэй хөх хулгана өдөр
Наран ургах шингэх: 08.22-17.28
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, тойн болох, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ