Японы эрдэмтэд харь гариг байдгийг баталсан гэв
2022-06-28

Фукушимад байрлах, Үл танигдах нисдэг биет судлалын хувийн хүрээлэнгийн эрдэмтэд харь гаригийнхан байдаг гэдгийг хөдлөшгүй батлах баримт олсон гэж ufo-laboratory.com мэдээлжээ. 

 

Мэдээлэлд өгүүлснээр, эрдэмтэд 125 гэрэл зураг, 20 дүрс бичлэг шинжлээд, эдгээр бичлэгүүдийн зарим дээр нь үнэхээр үл танигдах нисдэг биет дүрслэгдсэн гэж дүгнэсэн байна. Түүнчлэн энэ он гарснаас хойш үл танигдах нисдэг биет ажиглагдсан талаарх 450 гаруй дуудлагыг судлаачид хүлээн авчээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, судлаачид дүрсийг хуурамчаар хийх эсвэл зассан шинж тэмдгийг илрүүлдэг тусгай программ ашигласан байна. Ингээд дөрвөн гэрэл зураг, нэг дүрс бичлэг дээр дүрслэгдсэн үл мэдэгдэх объектууд нь жинхэнэ, үл танигдах нисдэг биет мөн гэж судлаачид үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Юун тэнэг гарчиг вээ япончууд харт гариг байгааг мэдэхгүй юу. Гадаад хүн бичээд байгаа муу
2022-06-29