Украин, Орос олзны цэргүүдээ солилцжээ

Орос, Украин олзны хүмүүсээ солилцсон талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар мэдээлснийг "Эрх чөлөө" радио дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины хоёр офицер, 14 цэрэг, нэг энгийн иргэн гээд нийт 16 хүнийг Оросын 15 олзны цэргээр сольсон байна. Украины цэргүүдийн дунд хоёр сарын өмнө олзлогдсон явган цэрэг, десантын цэргүүд багтаж байгаа аж.
Озлогдсон таван цэрэг солилцоо болохоос өмнө Оросын эмнэлгүүдэд хэвтэж байсан бол өөр таван хүн хүнд шархадсан нэн даруй эмчлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Хоёр тал олзны хүмүүсээ солилцох ажил Херсон, Николаевск мужуудын хил дээр болсон бөгөөд одоогоор энэ нутаг дэвсгэр Оросын армийн хяналтад байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ