ОХУ-д цаашид Johnnie Walker виски худалдаалагдахгүй

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр өнөөгийн дайн эхэлсэн. Хөрш оронруугаа халдаж, дайн дэгдээсэн Оросын эсрэг барууныхан төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж, харин дэлхийн нэртэй компаниуд Оросын зах зээлийг орхин гарсаар байгаа юм. 

 

Мягмар гарагт Оросын зах зээлээс гарч байгаагаа хэд хэдэн компани зарлалаа. Тодруулбал машины дугуй үйлдвэрлэгч, Францын Michelin болон Финландын Nokian Tyres компаниуд Оросыг орхин гарахаар боллоо. Финляндын дугуй үйлдвэрлэгч компанид үйлдвэрлэсэн суудлын автомашины нийт дугуйны 80 хувь нь Оросын зах зээлд нийлүүлэгддэг байжээ.

 

Францын Michelin компани энэ онд багтаан Орос дахь үйл ажиллагаагаа Оросын талын удирдлагад шилжүүлэхээр болсон байна. ОХУ руу нийлүүлэлт хийхэд хүндрэлтэй болсон тул энэ компани үйлдвэрлэлээ сэргээх боломжгүй болж ийм шийдвэр гаргажээ. 

 

Оросыг орхих болсноо мягмар гарагт зарласан гадаадын өөр нэг компани нь Британийн Diageo юм. Smirnoff архи, Johnnie Walker виски, Guinness шар айраг, Baileys ликер, Captain Morgan ром үйлдвэрлэдэг энэ компани дайнаас өмнө Оросын 70 мянган дэлгүүр, 19 мянган зоогийн газарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bibi:
Manuus tsangaag ni tailmaar yum.
2022-07-02
Барууны том компанууд асар их орлогоо алдаж хувьцаанууд нь унаж эхэллээ.
2022-07-01
Сонин юмаа:
Виски угаасаа хор. Хэнд ч хэрэггүй зүйл
2022-06-30
Америк:
Тэр вискээр яахав самгон нэрээд гүйцээ. Муу барууныханыг мөнгөжүүлж яах юм
2022-06-29
Ted samgon baihad yugaar ch dutahgui l dee
2022-06-29
Манай оросуудын хошного долоогоод сурцан хөгшчүүл нэг их мундэг "Орос ах нар хийнэ" ч гэх шиг.Тэд нарын хийх нь хэнд хамаатай юм бэ. Гадаадын нэг хөрөнгө оруулагч гарахад л 50-80 мянган орос ажилгүй болж байгаа, тэдний цаана нь хичнээн орос бүдүүн авгай нар, та нарыг очиход зодоод байдаг охрос хүүхэд залуучууд хохирч байгааг та нар ойлгохгүй байх. Орос хошного долоолоо гээд Хятад дайрахад хамгаалахгүй шүү
2022-06-29
Оросууд өөрсдөө хийе гэвэл илүүг ч хийж мэдэх ард түмэн. Харин ч сайхан боломж
2022-06-29
Зайлцгаа:
Зайлцгаа
2022-06-29
Te1 ivanuud bas 1 yum setgej hiine biz...baihuu tsaig samovontoigoo holidog ch yum uu, ha ha ha....
2022-06-29
елчин:
иванууд маань хатаж үхэх нь дээ .
2022-06-29
Bibi:
Manuus tsangaag ni tailmaar yum.
Ted samgon baihad yugaar ch dutahgui l dee