Машин тээвэрлэж явсан Оросын онгоц шатахад Япон туслахаас татгалзжээ

Зургадугаар сарын 25-ны өдөр Японы эрэг орчимд Оросын хөлөг онгоц шатжээ. Энэ хөлөг онгоц Оросын Владивосток руу 570 машин тээвэрлэж явсан байна. Энэ талаар Японы хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар Оросын Motor сайт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Ангара" хөлөг онгоц хуучин 570 машин тээвэрлэж явсан бөгөөд зургадугаар сарын 25-ны өдөр хөлөг дээр гал гарсан байна. Хөлөг онгоц Японы Вазима хотын эрэг орчимд шатсан ч Японы тал гал унтраахад туслахаас татгалзсан гэнэ.
"Ангара" хөлөг онгоц Японоос хуучин машин тээвэрлэж Оросын Владивосток боомт руу хүргэхээр явж байжээ. Гал гарсан шалтгаан хараахан тодроогүй, урьдчилсан мэдээллээр, хөлөг дээр байсан нэг автомашин галын эх үүсвэр болсон байж магадгүй гэнэ. Хөлөг онгоц дээр гал гарсны улмаас бүх машин шатжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ