Япон Хятадад эсэргүүцэл илэрхийлэв

Дорнод Хятадын тэнгист Хятад хий олборлохоор зэхэж байгаагийн улмаас Япон улс эсэргүүцэл илэрхийлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ Дорнод Хятадын тэнгис дэх хийн орд газар дээр тэнгисийн шинэ тавцан байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү барилгын ажил эхэлсэн нь эдийн засгийн бүсийг нарийвчлан хил тогтоогдоогүй байгаа үед байж болшгүй хэрэг гэж Японы тал үзсэн байна.
Японы талын мэдээлснээр, Хятад улс 18 суурин өрмийн төхөөрөмж ажиллуулж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Япон Хятадад эсэргүүцэл илэрхийлсэн нь анхны тохиолдол биш юм. Хятадаар Дяоюйдао, японоор Сенкаку гэж нэрлэгдэх арлын эзэмшлийн маргаан 2012 оноос эхтэй бөгөөд тухайн үед Японы засгийн газар байгалийн баялгаар баялаг арлуудыг "улсын мэдэлд" авснаа зарлаж байсан. Тэр үеэс хойш БНХАУ-ын хөлөг онгоцууд маргаантай арлуудын орчимд байнга зорчих болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ