Зориулалтын бус хөвөгч хэрэгслүүдийг хориглох шаардлагатай байна

img

 

Улсын баяр наадмын олон хоногийн амралтын өдрүүд эхэлж байгаа энэ үед гол, мөрөн нуур зорин аялах иргэдийн урсгал эрс нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, усны ослоос урьдчилан сэргийлэх дадал төлөвшөөгүйгээс усанд хүний амь нас эрсдэх ослын тоо мөн нэмэгддэг. Усны осол, зөрчил гарах өндөр магадлалтай, шаардлага хангахгүй, хүний амь нас эрсдэж болзошгүй зориулалтын бус хөвөгч хэрэгслүүд, “Intex” маркийн хийлдэг завь зэргийг гол, мөрөн, нуур, цөөрөм бүхий ил задгай усанд ашиглахыг бүрэн хориглосон шийдвэрийг хуулиар олгогдсон эрхийн дагуу аймаг, орон нутгийн Засаг дарга нар гаргах шаардлагатай байгаа юм.

 

Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хүчин чадалд нийцүүлэн аялах чиглэл, бүсийг орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай хамтран батлах заасан бөгөөд энэхүү хуулиар олгогдсон эрхийн дагуу холбогдох шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах тухай албан бичгийг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас Нийслэл болон зарим аймгуудын Засаг дарга нарт хүргүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ