Сэрвээний өндрийн стандартыг хангасан 202 азарга гарааны зурхай руу хөдөллөө

img

 

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр азарганы уралдаанаар эхэлж байна.

 

Төрийн их баяр наадмын хурдан азарга насны морьдын уралдаанд нийт 263 морь бүртгүүлснээс 202 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөллөө.

 

Азарга 22 км-ын зайд уралдана. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ