Агаарын компаниудыг Тайванийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг Хятад анхааруулав
2022-08-03

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн БНХАУ Тайвань арлын орчимд цэргийн сургуулилалт эхлүүлсэн юм. 

 

Тайванийн нутаг дэвсгэр орчимд цэргийн сургуулилалт хийж байгаатай холбоотойгоор Тайванийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг БНХАУ агаарын тээврийн компаниудад анхааруулжээ. Энэ талаар агаарын тээвэрлэгчдээс авсан эх сурвалжтайгаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нислэгийн хязгаарлалт наймдугаар сарын дөрөвнөөс долооны өдрүүдийн хооронд үйлчлэх гэнэ. Түүнчлэн цэргийн сургуулилалт явагдаж буй, Тайваньтай ойролцоо зургаан аюултай бүсийг тогтоожээ. БНХАУ наймдугаар сарын хоёрны өдөр Тайванийг тойрон гурван хэсэгт агаарын цэрэг, тэнгисийн цэргийн сургуулилалт эхлүүлсэн юм.

Shuud.mn
Сонин хачин