Буриад, Монгол спортын талбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ

img

Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт Буриадын Спорт, залуусын бодлогын яам, Монголын Биеийн тамир, спортын хороо наймдугаар сарын хоёрны өдөр гарын үсэг зуржээ. Энэ талаар "Байкал дейли" мэдээлсэн байна. 

 

"Талууд үндэсний, олимпийн, сурдлимпийн, паралимпийн төрлүүдээр хамтран ажиллаж, сургуулийн нас, оюутнуудын дундах болон нийтийн спорт, мэргэжлийн спорт, биеийн тамир болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, эрүүл хэв маягийг бий болгох зорилгоор спортыг хөгжүүлэхээр харилцан тохиролцсон" хэмээн мэдээлэлд өгүүлжээ.

 

Хэлэлцээр байгуулах үеэр Монгол Улсын Спортын хорооны дарга Жаргалсайхан Доржсүрэн нийтийн спортыг хөгжүүлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулах тал дээр туршлага солилцохын чухлыг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Buriad gj haa bdgii hentii dornodd bdg bil vv
2022-08-04
буриадад спорт байдаг юмуу
2022-08-04