Усны газрын дарга Ц.Бадрах "байдалд" оров

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хоног орон нутгаар яваад ирсэн билээ. Энэ үед түүний ажлын багт орсон Усны газрын дарга Ц.Бадрахыг Өмнөговь аймгийн Даланзадгадчууд ширүүхэн угтсан юм. Учир нь энэ аймгийн Ханхонгор сумын Балгасын улаан нуурын цэвэр усны ордыг “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглуулах шийдвэр гарчээ.  Харин нутгийн иргэд энэ шийдвэрээ цуцлаж, усны худал дүгнэлтээ татаж авахыг Ц.Бадрах даргаас шаардлаа. Ерөнхийлөгч болоод бусад албаныхан Өмнөговь аймгийн Даланзадгадчуудтай хийх уулзалтын үеэр гэнэт л "Усны газрын дарга Ц.Бадрахаа, усны худал дүгнэлтээ татаж ав", "Цэнгэг ус нүүрснээс илүү үнэтэй", мөн "Монгол Улсын Ерөнхий сайдаа 257-р тогтоолын 3,3 дахь заалтаа цуцал" гэх мэтчилэн цагаан даавуун дээр тодоос тод хар өнгийн бичигтэй уриа лоозон иргэдийн дунд харагдлаа. Ц.Бадрах дарга ч үүнийг хараад хэсэг зуур байдалд орсон юм.  Энэ шийдвэрийг өнгөрсөн жил Засгийн газар гаргасан юм. Манай улсын тухайд цэвэр усны нөөц жилээс жилд багасч байгаа гэж албаныхан хэлдэг. Ялангуяа Өмнийн говьчууд зундаа бороо хур гэдгийг бараг үздэггүй. Жилд 2-3 удаа бороо орох тохиолдол байдаг байна. Иймээс балгасын улаан нуурыг хүн амын ундны усны хангамжийн чиглэлээр ашиглах ёстой гэж иргэд үзэж байлаа. Балгасын улаан нуурын нөөцийн талаар хийгдсэн олон янзын судалгаа байдаг. Тухайлбал 1980-аад оны үед нуурын нөөцийг 465 литр секунд байсан гэж үздэг бол харин 2008 оноос хойш 150 литр секунд болсон гэсэн  судалгаа гарчээ. Гэтэл говьд цөөхөн байдаг цэвэр усны нөөцөөр нүүрс угаах болсныг эсэргүүцэх хүн олон байгаа юм. Ерөнхийлөгчийг дагалдан явсан зөвлөхүүдийнх нь хувьд ч гэсэн энэ асуудлыг нягталж үзэх болно гэлээ. Ц.Бадрах даргын хувьд Даланзадгадынхны өмнө сандарч, дэргэдээ  байсан аягатай усаа шүүрч авахад хүрсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buruu:
ene tenegiig buudaj alah heregtei
2013-02-17
ccc:
Uursduu yamar ch bolovsrolgui medlegegui hunii hichneen jiliin tursh hiij bga yumiig hundetgehgui humuus haa saigui bh bolj,,computeriin tsaana suugad haa hamaagui comment bichj neeh l ih uls oron gj yarisn humuus yas yuman deeree yu ch hj chadku nuhduud bh boljde
2012-11-29
ENE BUDILIU ER HATAN TUULAA SHIRGEECHEED YU BODOJ BAIGAA YUM OGCROOCHEEEEE BADRAHAA AAAAA
2012-04-26
irgen:
Óñã¿é áîë ªìíºãîâü òºäèéã¿é óëñ îðîí ñºíºíº ø¿¿äýý. Ýõ îðíîî õóäàëäàæ äóóñëàà ãýõýä óóõ óñã¿é áîë õ¿íã¿é áîëíî. Õ¿íã¿é îðîí áîëâîë ýõ îðîí ãýæ áàéõàà áîëèíî. Ýíý ÷èíü ºìíºãîâü÷óóäûí çºâø¿¿äýý. Àðä èðãýäýýñýý àìüäðàë íü õýò òàñðààä èðýõýýð õ¿íèéã ÓÑ óóäàãèéã õ¿ðòýë ìàðòäàã þì áàéõäàà.
2012-01-28
Nuurs l bariad, mereed suuj bailtai nuhur uu dee?
2012-01-24
даваа:
ЭХ ОРНОО ХЭДЭН ХАЛТАР ЦААСНААС ЗАРСАН УРВАГЧ ,ШАН ЧИНЬ ШАРХ БОЛНОО, ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ҮҮНИЙГ ҮЗЭХ БОЛНОО.....
2012-01-24
Монгол:
СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХООЛОЙГООР ТАТ Л ДАА. ГОВЬ РУУ
2012-01-24
erka:
Nudnii shilee avchihsan chinn yag hyadad bnashdee Ter nuhur munuu
2012-01-24
Сү. Батболдод:
Балгасын улаан нуурыг ашиглаж болох л байсан бол аль социализмын үед Тавантолгойг ашиглах байсан биз. Тавантолгойг ашиглаад дууссаны дараа өмнөговьд юу ч үгүй цөл л үлдэх байх даа
2012-01-24