БНАСАУ: Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй байгааг буруушаах эрх хэнд ч байхгүй
2022-08-04

Цөмийн зэвсэг эзэмших асуудал дээр БНАСАУ-ыг буруутгах эрх хэнд ч байхгүй гэж НҮБ-ын дэргэдэх Хойд Солонгосын байнгын төлөөлөгч мэдэгджээ. Энэ мэдэгдэлд, Пхеньян өөрсдийгөө хамгаалах эрхтэй, мөн Хойд Солонгос Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд багтдаггүй хэмээн онцолсныг ТАСС дамжуулсан байна. 

 

Түүнчлэн, БНАСАУ Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс хууль ёсны дагуу гарсан, тиймээс цөмийн зэвсэглэлтэй байгаа гэж БНАСАУ-ыг буруутгах эрх хэнд ч байхгүй гэж Нью-Йорк хотноо болсон Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний бага хурлын үеэр Хойд Солонгосын төлөөлөгчид сануулжээ.

 

Энд дуулгахад, энэ хуралд Оросын тал ч оролцсон бөгөөд гэрээний талаар хэлэлцэх хурлын үеэр Владимир Путин үг хэлэхдээ "цөмийн дайнд ялагч байхгүй" хэмээн онцолж байв. Мөн цөмийн зэвсгийг бууруулах, хязгаарлах тухай АНУ-тай хийсэн хоёр талт хэлэлцээрийн хүрээнд ОХУ бүхий л үүргээ биелүүлсэн хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ муу бүдүүнийг алчих хүн солонгос ану япон 3т алгаа хахаха
2022-08-04