Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх арга

img

 

Надад цаг алга.. гэж хэлэх хэрэггүй. Леонардо Да Винчи, Алберт Эйнштэйн, гэх мэт таны үлгэр дуурайлал авдаг хэн ч байлаа гэсэн бид бүгд яг адил нэг өдөрт 24 цаг л байдаг.

 

Өнөөгийн нийгэмд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэдэг нь үргэлж утсаар ярьж, төлөвлөөгүй олон ажил амжуулах гэж гүйнэ гэж боддог. Харамсалтай нь ийм хэв маягаар өдөр тутмын амьдралаа өрнүүлсээр ирээдүйн өөрийгөө сүйтгэдэг олон хүмүүс бий.

 

Тэгвэл бид цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж тайван бөгөөд тааламжтай өөрийгөө бүтээх зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.

 

 


 Хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхэл

Амжилтад хүрэх хамгийн чухал “алтан дүрэм” бол хамгийн чухал зүйлсээ эхэлж хийх юм. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргаад эхний 3-4ийг заавал хийх ёстой зүйлсээрээ дүүргэ. Тэднийгээ хийж дуустлаа өөр зүйлс бүү хийгээрэй. Ингэснээр та нэг л мэдэхэд өдөржин санаа зовдог ажил тань өдрийн талд л дуусаж, үлдсэн хугацаанд чөлөөт цаг ихтэй болохыг анзаарах болно.

 

 

         

 “Үгүй” гэж хэлж сур

Олон хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаа холбоо тогтоох хэдий сайн ч, бид ихэнх цагаа өөрт хэрэггүй зүйлст үрдэг юм байна. Зарим үед хамтран ажиллагч хүмүүс ямар нэгэн зүйл хийгээд өгөхийг гуйхад бид зөвшөөрдөг.  Гэтэл энэ бусдад хэлж байгаа тэгье, за гэсэн үг өөртөө болоод өөрийнхөө амжилтад “үгүй” гэж хэлж байгаатай ялгаагүй юм.Тиймээс зөвхөн чухал өөрийн тань амжилтад тус болохуйц, өөрт тань чухал гэсэн хүмүүст л цаг гаргаж, бусад хүмүүст “үгүй” гэж хэлж сурснаар та төсөөлж байснаасаа ч ихийг бүтээж чадна.

         

         

 Унтах цагаа бүү багасга

Хүмүүс бага унтвал илүү ихийг хийж чадна гэж боддог гэхдээ үгүй. Учир нь бидний бие 7-8 цаг унтаж байж өдрийн турш эрүүл, эрч хүчтэй байж чаддаг. Харин бага унтах тусам бие тань сульдаж хийж бүтээх эрч хүч суларна гэсэн үг юм. Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ.

 

 

Төвлөрч сур

Интернэт хөтчийнхөө хэрэггүй цонхнуудыг хаахаас эхлээд, гар утасныхаа дууг ч мөн багасгах боломжтой бол хаахыг зөвлөж байна. Түүний дараа та өөрт хамгийн тухтай байдлыг бүрдүүлээд ажлаа хийвэл та өмнөхөөсөө ч их хэмнэх болно. Хэрэв хөгжим сонсох дуртай бол хөгжим сонсоод, чимээгүй орчинд төвлөрч чаддаг бол дуу чимээгүй газар байж ч болно гол нь өөрийн төвлөрөх орчноо бүрдүүлэх нь чухал гэдгийг анхаараарай. Үүнээс гадна тухайн ажлаа хийж дуусахаас өмнө өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээ.

 

 

 Чухал биш зүйлст цагаа үрэлгүй аль болох эрт эхэл

“Амьдралдаа хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ л, маргааш гэж хойшлуул. Тиймээ хамгийн гол нь эхлэх. Заримдаа дараа гэдэг үг хэзээ ч үгүй болон хувирдгийг бүү март. Өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх тохиолдол байдаг. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л чухал биш зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй шүү.

 

 

 Чухал ажлуудаа зуршил болго

Та юуг өдөр бүр хийхийг хүсэж байна вэ? Юу ч байж болно. “Ямар ч зүйлс ижилхэн хугацаагаар гурваас дээш өдөр хийхэд дадал зуршил болдог. Тиймээс эхний өдрүүд хэцүү байсан ч өөртөө зуршил болтол бууж өгөлгүйгээр өдөр бүр хийгээрэй.

 

 

Зурагтаас хол бай

Бидний цагийг хамгийн их үрдэг зүйл бол мэдээж зурагт, Facebook.Twitter гэх мэт сошиал платформууд байдаг. Тиймээс үнэхээр үр бүтээлтэй ажиллаж, амжилтад хүрмээр байгаа бол иймхэн зүйлсээс татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй шүү.

 

 

Цагийн хязгаар өөртөө тавь

Би үүнийг дуусгаж байж л санаа амарна гэж бодохоос илүү “Би үүнийг гурван цагийн дараа дуусгах болно” гэж хэлснээр та илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай ажиллаж сурна.

 

 Хүссэн үедээ амар, өөр юу хийх ёстой талаараа бүү бод

Үргэлж нэг зүйлийг тасралтгүй хийхийг амжилт гэдэггүй юм. Тиймээс тархи, биеэ амрааж хүссэн үедээ өөртөө амрахыг зөвшөөр. Гэхдээ амралт тань 15 минутаас хэтрэх ёсгүй шүү. Дараа нь та улам эрч хүчтэй ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно.

Мөн та яг одоо “хийж байгаа ганц зүйлээ” л бодож байж л, үр бүтээлтэй цагийг зарцуулна. Харин өөр хийх ёстой жижигхэн зүйлсээ бодсоноор та төвлөрч чадахгүй, цагийг дэмий “санаагаа зовоож” өнгөрөөх болно шүү.

 


 

Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хоолло

Робот мэт биетэй та нэг их олон өдөр эрч хүчтэй байж чадахгүй. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт таны тархи болон биеийг илүү эрч хүчтэй байхад туслах болно. Танд дасгал хөдөлгөөн хийх цаг байхгүй гэж бүү хэл. Учир нь бусад чадаж байхад та л чадахгүй гэж хаана ч байдаггүй юм.

 

Бага хий

Өдөрт 5 цагаар долоо хоног хичээл хийх, өдөрт 1 цагаар сар хичээллэх хоёрын аль нь илүү үр бүтээлтэй, амжилттай гэж бодож байна?... Хариулт нь: “Нэг л цагийг зарцуулсан нь илүү амжилтад хүрдэг”. Судлаачид хүний тархи өдөр бүр бага багаар хийдэг зүйлсийг илүү сайн хүлээж авдгийг тогтоосон байна. Тиймээс өөрийгөө хэт их шахах хэрэггүй. Тайван мөн өдөр бүр бага багаар хий.


Амралтын өдрийг ч ашигла

“Амьдралд амралтын өдөр, тарах цаг, давтан шалгалт гэж байдаггүй юм” гэх үг байдаг. Тиймээс баасан гараг гэж баярлахаас илүү өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Мэдээж амралтын өдөр та бусад өдрүүдээс бага ажиллаж болно шүү дээ. Гэхдээ хэзээ ч огт юу ч хийхгүй өнгөрөөх хэрэггүй.

 

 

Зохион байгуулалттай байлга

Та өөрт ирэх цахим шуудан, унших ном, хийх ажлаа дэс дараалалтай зохион байгуулалтад оруулснаар ирэх өдрүүдэд илүү их цагийг хэмнэх болно. Өдөр өдрөөр нь ангилах, хийж дууссан зүйлсээ нэг газар хадгалж эсвэл бичиж тэмдэглэх гээд та аль өөрт амар аргаар хийж болно.

 

Хүлээлтийн хугацааг ч ашигла

Ямар нэгэн дараалал хүлээх, хариу хүлээх, машинд замын түгжрэл хүлээх гэх мэт маш олон хүлээлт дэс дараалал бидний амьдралд гарч ирдэг. Тэр бүх хугацааг өөрийн дуртай зугаатай ажилд зарцуулж болно.  Жишээлбэл: Ном унших, юм бичих, хөгжим сонсох гэх мэт.

 


 

 

Хэт ихийг төлөвлөх хэрэггүй

Өдөрт хийх зүйлсийн жагсаалт гаргахдаа хэзээ ч ихийг бүү төлөвлө. Та төгс хүн болох албагүй шүү дээ.  Хийх ёстой зүйлсээ хооронд нь уялдуул.Та хийх зүйлсээ заавал дараалуулж хийх хэрэггүй. Харин хооронд нь зөв уялдуулж хамтад нь хийж болох зүйлсийг олж нээ.

 

Ном унших төлөвлөгөөгөө хэл сурах төлөвлөгөөтэйгөө уялдуулж тухайн сурах ёстой хэл дээрх номыг уншиж болно шүү дээ. Цаг хэмнэхээс гадна илүү үр бүтээлээ өгөх болно. Гайхамшигт итгэх хэрэггүй  Гайхамшигт шидэт дагина гарч ирээд “чиний амжилтад хүрэх цаг ирлээ” гэж хэзээ ч хэлэхгүй. Тиймээс "айдсын нөгөө талд амжилт байдаг"-ийг санаад эргэлзэлгүй гайхамшгийг өөрөө бүтээ. Юуг ч хүлээх хэрэггүй.

 

 

Хийж буй зүйлсээсээ таашаалыг мэдэр

Бид дургүй, хүсэхгүй зүйлсээсээ хэзээ ч аз жаргалыг олохгүй. Амжилтад хүрэхийг хүсэж буй зүйл тань үнэхээр хүсэж байгаа зүйл чинь мөн үү?.. гэж өөрөөсөө заавал асуу. Хэрвээ үнэхээр мөн бол танд хийж байгаа зүйл тань тоглоом мэт зугаатай санагдах болно.

 

Өөрийгөө харанхуй өрөөнд түгж

Ямар ч шалтгаан бүү тавь, Заримдаа бид амжилтад хүрэхийн тулд харанхуй өрөөнд зөвхөн өөртэйгөө үлдэх хэрэг гардаг. Бусад бүх шалтгаан, залхуурал, хүмүүсийн бодлуудыг мартаад хийх ёстойгоо л хий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BLANK ATM CARD ... Whatsapp: +18033921735:
GET RICH WITH BLANK ATM CARD ... Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich.(DWCHZONE@GMAIL.COM) I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 250,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer Email: dwchzone@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 WEBSITE: https://darkwebcycberhackers.com
2022-08-05