Английн банк бодлогын хүүгээ эрс өсгөжээ

Английн банк бодлогын хүүгээ эрс өсгөсөн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Английн банк бодлогын хүүгээ 50 пунктээр өсгөж, 1,25 хувь байсныг 1,75 хувь болгож нэмэгдүүлсэн байна.
Бодлогын хүүгээ ийнхүү эрс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь Их Британи болон Европ даяар инфляцийн дарамт өсөж байгаатай холбоотой аж.
"Эрчим хүчний түүхий эдийн үнэ өссөн нь бодит орлогын бууралтыг улам нэмэгдүүлсэн. Ингэснээр Их Британи болон Европт эдийн засгийн идэвхжлийн хэт төлөв эрс муудсан юм. Оросын цохилт Их Британи дахь инфляцийн томоохон хүчин зүйл болж байна" хэмээн Английн банкны захирал Эндрю Бейли мэдэгджээ.
Төв банкны таамаглалаар, энэ оны дөрөвдүгээр улиралд Их Британи хямралд орж, өрхийн бодит орлого татварын дараа эрс буурч, хэрэглээний зардал танагдах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ