Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

img

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.

 

Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм. Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ.

 

 

Тиймээс уг түшиц ханыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна. Уг засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно.

 

 

Засварын ажлын үеэр авто замын хөдөлгөөнд түр хугацаанд өөрчлөлт оруулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хороолол чинь 1980 оноос баригдаж эхэлсэн шүү дээ.Юун 1971 он бээ.
2022-08-08
Zuv zugeer baisan gazarshdee psda tosoviin mongo shaahaa bolioo
2022-08-08