ВИДЕО: Сөүлд үер бууж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагт аадар бороо орсны улмаас БНСУ-ын нийслэл Сөүл хотын хэд хэдэн дүүрэг үерт автаж, улмаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын наймны даваа гарагт Өмнөд Солонгосын төвийн бүс нутгаар 170 мм хур тунадас орсон байна. Орон нутгийн цагаар 20:00 цагт Сөүлд 90,5мм хур тунадас оржээ. Цаг уурчдын мээдэлснээр, Сөүлийн өмнөд хэсэг дэх Тонжак дүүрэгт цагт 137 мм хур тунадас орсон нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй аадар бороонд тооцогдож байгаа гэнэ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, аадар борооны улмаас үер бууж, зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч тасалджээ. Нам дор байрлах дүүргүүдийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, метроны шугамын зарим хэсгийг зогсоосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ