Зеленский: Крымийг чөлөөлснөөр дайн дуусна

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр армидаа тушаал өгч, Украин руу халдсанаар дайн эхэлж, энэ дайн 168 дахь өдрөө үргэлжиллээ. Наймдугаар сарын есний өдөр өрнөсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна. 

 

Наймдугаар сарын есний өдөр, Крымийн Новофедоровка сууринд дэлбэрэлт болжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна. Орон нутгийн оршин суугчид Ройтерс агентлагт ярихдаа, дор хаяж 12 удаа дэлбэрэх чимээ сонссон хэмээжээ.

 

Крымийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Москвагийн цагаар 20:00 цагийн байдлаар  "дэлбэрэлтийн улмаас долоон хүн шархадсаны дунд хоёр хүүхэд байгаа", тэд сумны хэлтэрхийнд оногдон гэмтсэн байна. Гэмтсэн зургаан хүн эмнэлгийн тусламж авсны дараа гэртээ харьсан, харин эмнэлэгт нэг хүн биеийн байдал нь дунд зэрэг байгаа, түүнд мэс засал хийсэн гэж Крымийн Эрүүл мэндийн сайд  Олег Крючков мэдэгджээ. 

 

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, дэлбэрэлт болсны дараа таван километрийн радиус газрыг бүслэн, хамгаалалт гаргаж, ойролцоох байрнуудаас 30 хүн нүүлгэсэн гэнэ. 

 

Дэлбэрэлтийн шалтгаан. 

Крымд болсон дэлбэрэлт нь Орос улс Украин руу халдсанаас хойш энэхүү хойгт гарч буй анхны тохиолдол юм. Дэлбэрэлт болсон газраас Херсон дахь Украины Зэвсэгт хүчний байршил хүртэлх зай ердөө 200 км юм. Гэхдээ энэ дэлбэрэлтэд Украин хамааралгүй гэдгээ мэдэгдэж, Орос улс энэ үйл явдлыг мэдээллийн дайндаа ашиглаж болзошгүй хэмээн Украины Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

The New York Times сонин Украины Зэвсэгт хүчний өндөр албан тушаалын төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Оросын цэргийн баазад болсон халдлагыг Украины Зэвсэгт хүчин үйлдсэн хэмээсэн байна. 

 

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ хэргийг галын аюулгүй байдлын журмыг мөрдөөгүйгээс үүдэлтэй хэмээн мэдэгдсэн байна. Нисэхийн зэр зэвсэг дэлбэрснээс үүдэн гал гарсан, галын аюулгүй байдлын дүрмийг мөрдөөгүйн улмаас гал гарсан, зориудаар дэлбэлсэн гэх шинж тэмдэг, баримт байхгүй гэж  Оросын БХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Новофедровка суурин дахь агаарын баазад Украины Зэвсэгт хүчний тэнгисийн нисэх хүчний 10 дугаар бригад 2014 оны хавар хүртэл байрлаж байжээ. Харин Крымийг өөрийн болгосныхоо дараа Орос улс энэ баазыг цэргийн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж байсан юм. Энэ баазыг Херсон, Запорож муж зэрэг Украины байршлуудад цохилт өгөх зорилгоор дайны эхэн үед ашиглаж байв.

 

Зеленский: Крымд Оросын цэргүүд байгаа нь Европ даяар аюул занал учруулж байна

 

Крым дэх Оросын цэргийн баазад ийнхүү дэлбэрэлт болсны дараа Украины тал энэ хэрэгт хариуцлага хүлээхгүй гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк мэдэгдсэнийг "Дождь" суваг дамжуулжээ.

 

"Крым цаашдаа Хар тэнгисийн сувд болох ёстойгоос биш алан хядагчдын цэргийн бааз байх ёсгүй" хэмээн Подоляк мэдэгджээ.

 

Крымд Оросын цэргүүд байгаа нь Европт, дэлхийн тогтвортой байдалд аюул занал учруулж байна гэж Зеленский мөн мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаараа өдөр бүрийн мэдэгдэлдээ онцолжээ.

 

"Украин болон чөлөөт Европын эсрэг Оросын энэ дайн Крымээс эхэлсэн, Крымээр дуусах ёстой. Крымийг чөлөөлснөөр энэ дайн дуусна" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Түүний үзэж байгаагаар, Орос улс Крымийн хойгийг цэргийн бааз болгон ашиглаж байгаа үед дэлхий дахинд, Газрын дундад тэнгисийн эрэг дагуух олон оронд тогтвортой, урт хугацааны энх тайван тогтож чадахгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Украыны ялгуулсан нацист Бандер арми давшаад Крымийг чөлөөлж байгаа юм байх.ккк.
2022-08-11
яг үнэн украйн бол орос байхгүй юу. Ацаараа украйнаас үүсэлтэй байхав дээ
2022-08-11
Үхсн:
Ацных нь машиндахавдээ. Одоо Путлер өнгөрсөн
2022-08-10
K:
Украйн гэж улс алга болж байж дайн дуусах гэж байхад чинь юун жижиг юм сүржин ярьдаг ярьдаг юм ...
2022-08-10
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-10
Ногооноо тунгаа хэтрүүлчиж
2022-08-10
Зочин:
Оросууд Украинаас гаралтай.Жаахан юм мэдэж байж бур! Оросыг өвөг үндэстэн нь Украйн гэдгийг мэдэж ав! Мал аа!!!
2022-08-10
өөөө:
УГААСАА КРЫМ УКРАЙНЫХ БАЙГААГҮЙ. УКРАЙН ГЭЖ УЛС Ч БАЙГААГҮЙ
2022-08-10
яг үнэн украйн бол орос байхгүй юу. Ацаараа украйнаас үүсэлтэй байхав дээ
Зочин:
Оросууд Украинаас гаралтай.Жаахан юм мэдэж байж бур! Оросыг өвөг үндэстэн нь Украйн гэдгийг мэдэж ав! Мал аа!!!
zochin:
Odoo Orosuud mashindaj ognoo
2022-08-10
Үхсн:
Ацных нь машиндахавдээ. Одоо Путлер өнгөрсөн