Тавдугаар сараас эхлэн коронавирусийн халдвар эрчимтэй тарсныг анх удаа хүлээн зөвшөөрч байсан Хойд Солонгосын эрх баригчид энэ улсад халдварын тархалт бүрэн зогссон гэж саяхан мэдэгдэж байсан. Улмаар энэ талаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун албан ёсоор мэдэгдсэн гэнэ.
"Шинэ төрлийн коронавирусийг устгах халдварын эсрэг онц шуурхай кампанит ажилд ялалт байгуулсныг Ким Жон Ун ёслол төгөлдөр зарлалаа" хэмээн Ёнхап агентлаг мэдээлжээ.
Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш Хойд Солонгос хилээ хааж, тус улсад нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэн, олон улсын вакцины хандиваас ч татгалзаж байлаа. Харин энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээс БНАСАУ-д ковидын халдвар тархаж, улмаар тавдугаар сард Хойд Солонгосын эрх баригчид коронавирус дэгдсэнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байв. Улмаар тавдугаар сард Ким Жон Ун мэдэгдэл хийхдээ, БНАСАУ-д халдварт өвчин тархсан нь тус улс үүсэн байгуулагдсанаас хойших хамгийн том сорил хэмээн онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |